ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр вакцинтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
"Вакцины дараа 30 минутын дотор илэрч байгаа урвал нь амь насанд аюултай байдаг. Тиймээс эхний 30 минутад илрэх урвал дээр анхаарах ёстой тул эмчийн хяналтад байлгадаг. Зааварт тусгагдсан шинж тэмдэг Синофарм вакцин хийлгэсэн иргэдийн 10-20 хувьд илэрсэн бол Астра зенека 50-60 хувьд илэрсэн.
Вакцин хийлгэсэн иргэн нас барсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаад байна. Эдгээр иргэдийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шилжүүлж байгаа, хариу нь тодорхой болохоор мэдээлэл өгнө. Бид одоогоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хариу ирэхийг хүлээж байна.
Манай улсын иргэдэд хийж байгаа Синофарм үйлдвэрийн вакциныг ДЭМБ энэ сарын 7-нд бүртгэж авсан" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.205
Ер нь вакцины нөлөө хир байгааг бодвол судлаж л байгаа байх даа. Нам барсан нь ганц энэ тохиолдол биш байх. Үзүүлэх харуй урвал 30 минутын дотор ч түүнээс хойш 10-20 хоногийн дараа зүрх судасны өвчтэй хүнд илрээд байх шиг байна. Судалгааг өргөтгөр
Хариулах