Тэтгэврийн зээлгүй байсан 194,100 ахмадад нэг сая төгрөг олгожээ

2021/05/28

Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр УИХ баталсан. Ингэснээр Нийгмийн даатгалын сангаас тэтгэврээ барьцаалж зээл авсан иргэдийн зургаан сая хүртэлх төгрөгийг зээлийг тэглэсэн юм. Улмаар 228.5 мянган ахмадын 694.9 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн. 

Харин тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад энэ сарын 9-нөөс нэг сая төгрөгийг олгож эхэлсэн юм. 

ХНХ-ын сайдын мэдээлснээр 194,100 ахмадад 194 тэрбум төгрөг, нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан 43,900 ахмадад 21.4 тэрбум төгрөг буюу нийт 216 тэрбум төгрөгийн олгож дуусчээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.185
    2021/05/28

    Худлаа яриад байх юм аа. Мөнгө аваагүй хүмүүс байна. Банкны гадна 1 сая өгөөгүй байгаа тул битгий дараалал үүсгээрэй гээд биччихсэн байна. Яагаад ингэж худлаа ярьдаг юм бэ?

    Хариулах
    • 202.9.40.185
      2021/05/28

      Сорри мөнгө оржээ