Өдөр бүр хувцсаа хослуулж өмсдөг ахмад настан Япон хосууд

2021/08/10

Хосууд хоорондоо тохирсон хос оймс олж өмсөх ч хэцүү байдаг. Тэгвэл 1980 онд гэрлэж өдгөө 37 жилийн нүүрийг ардаа үдсэн аз жаргалтай Япон хосууд хувцсаа өдөр бүр хослуулж өмсдөг гэнэ.

Буурал үстэй хосууд 60 гаруй настай ч тэдний өмссөн хувцаснаас харахад урт удаан, бат бөх хайрын илэрхийлэл мэдрэгдэж байна. Тэд инстаграм хаягтай бөгөөд “ bonpon511” гэдэг нэрээр алдаршжээ. Энэ нь тэдний нэрсийн хослол, хуримын ойн өдөр гэнэ.

Тэд 2016 оны 12 -р сард анх  зургаа байршуулж, загварлаг, гайхалтай зохицсон хувцаслалт нь олны анхаарлыг ихэд татаж өдгөө 833,000 дагагчтай болжээ.

Тэдний загварлаг хувцаслалтыг харахыг хүсвэл доорх инстаграм хаяг руу орно уу 

https://www.instagram.com/bonp...

Эх сурвалж: The Japan Story



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна