УИХ-ын гишүүн Н.Учрал өнөөдөр (2021.08.20) Сонгинохайрхан дүүрэгт Ахмадын өдөр өнжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах төвийн нээлтэд оролцлоо.
Энэ үеэр тэрбээр “Сонгинохайрхан дүүрэгт "Тэмүүжингийн андууд” нэртэй тусгай хэрэгцээт цэцэрлэг байгуулагдаад, гурван жил өнгөрсөн байна. Тус цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй 87 хүүхэд хамрагддаг. Өнгөрсөн хугацаанд төлбөр, мөнгө авахгүйгээр үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ар гэрт өрхийн орлого нэмэгдүүлэхэд маш том түлхэц болж өгсөн.
Өнөөдөр "Тэмүүжингийн Андууд" цэцэрлэгийг түшиглэн Сонгинохайрхан дүүргийн ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан өдөр өнжүүлэх төвийг нээж байна.
Өдрийн цагаар ахмадууд цагаа зөв боловсон өнгөрүүлэх, мөн сэргээн засах бүх төрлийн бариа заслын үйлчилгээ авах боломжтой. Мөн хөгжлийн бэрхшээлтэй бүх насны иргэдийг өдөр өнжүүлэх төвд хамруулна” гэдгийг онцолсон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.22.140
Сайн бна. Яг хэрэгцээтэй зүйлийг хийжээ. Залуу гишүүн зөв. Туслах зүйл байвал хэлнэ биз.
Хариулах