О.Батбаяр: Иргэдийг гадагшаа аялахгүй байхыг уриалж байна

2021/09/03

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа:

Монгол Улсад өмнө нь хоёр давлагаа бүртгэгдсэн. Гурав дахь давлагаа зургаадугаар сард бүртгэгдэж байсан. Сүүлийн үед хөл хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор халдварын тохиолдол эрс нэмэгдсэн. Сүүлийн хоёр хоногийн хугацаанд халдварын тохиолдол 3000-ыг давсан. Нийт шинжилгээнд эзлэх эерэг хувь 10 хувь хүрсэн.

Мөн хөдөө орон нутагт өвчлөл эрс нэмэгдсэн. Наймдугаар сарын 28-наас хойш нийслэлд олон нийтийн газраас үйлчлүүлэх хүн амын тоо эрс нэмэгдсэн. Наймдугаар сарын 28-нд хийсэн таамаглалаар дараагийн 14 хоногт Улаанбаатар хотод өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 900-гаас дээш гарна гэж тооцоолсон. Дүүрэг сум аймгууд дахь эерэг сорьцуудад дельта вирусийг илрүүлэх шинжилгээ хийж байна. Сүүлийн долоо хоногт дельта вирус илрүүлэх шинжилгээ 35 хувь хүрсэн.


УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр:

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас КОВИД-19-ийн "Mu" хэмээх шинэ мутаци хувилбарыг судалж байгаа талаар мэдээлсэн. Mu буюу B.1.621 хэмээх уг хувилбарыг ДЭМБ-ын ажиглалтын жагсаалтад наймдугаар сарын 30-нд оруулсан бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 43 улсад бүртгэгдээд байна.

Манай улсад гэр бүлийн дунд халдварын тохиолдол маш өндөр байна. Улсын хэмжээнд дельта хувилбарын халдварлах чадвар нэмэгдсэн үүнтэй холбоотойгоор иргэд шинж тэмдэггүйгээр өвчилж байна. Улсын хэмжээнд оношлуурын нөөцийг хангасан. Мөн коронавируст халдварын хүнд хэлбэрт хэрэглэх Ремдесивир эмийн тарилгын тарилгыг 100 мянган тунг өчигдөр хүлээн авсан.

Бидний хувьд хичээл сургуулийг тасалдуулахгүй үргэлжлүүлэх бодлого баримталж байна. Вакцины хоёрдугаар тундаа хамрагдаагүй байгаа 120 мянган хүнд 2, 3 дугаар тунг Файзер вакцинаар хийнэ.

Турк зэрэг гадагшаа явж буй иргэдийн тунд өвчлөл их байна. Иймээс жуулчдын компаниуд болон гадагшаа аялахаар явж буй иргэдэд татгалзах зөвлөмжийг хүргүүлсэн. Цаашид хориглох байх. Аялал жуулчлалын компаниуд гэрээ хийхгүй байхыг уриалж байна. Мөн иргэдийг гадагшаа аялахгүй байхыг уриалж байна. Турк зэрэг улс орнууд руу аялсан иргэдийн дунд дельта хувилбарын өвчлөл ихээр бүртгэгдэж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.42
    2021/09/03

    Аялаад байхаар мөнгөтэй хүн байгаамуу сда

    Хариулах