Нийслэлд коронавируст халдвар (КОВИД-19)-тай иргэдийг хэвтүүлэн эмчилж буй эрүүл мэндийн 52 байгууллага бий.
Тэр дундаа ковидоор өвдөж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн иргэдийг Улаанбаатар хотод томоохонд тооцогдох эмнэлгүүд авч, гол ачааллыг нугалж буй.
Хэвтэн эмчлүүлсэн иргэдийн судалгаагаар Хангарьд 145 ортой эмнэлэг, Эх нялхас, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, улсын нэгдүгээр эмнэлэг, сайд нарын гэгддэг хоёрдугаар эмнэлгийг эмчилгээ, үйлчилгээ сайтай гэжээ.
1. Хангарьд 145 ортой эмнэлэг
Эмчилгээ хоол унд сайтай, өвчний дараах нөхөн сэргээлт хийж байгаа учир өвчтнүүдэд харьцангуй хүндрэл багатай, иргэд эмчилгээ, үйлчилгээнд сэтгэл ханамжтай байгааг онцолсон байна.
2. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг
Халдвар ихээр тархаж, иргэдийн биеийн байдал хүндэрч, нас баралт нэмэгдсэнтэй холбоотойгоор тус эмнэлгийн орыг чөлөөлж, коронавируст халдвараар өвчилсөн хүндэвтэр, хүнд өвчтөнийг эмчилж байгаа.
3. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв
Ковид 19-ийн халдвараар хүндэрсэн жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүлээн авч, тусгаарласан орчинд ачаалалтай ажиллаж буй тус эмнэлгийн хамт олныг эмчлүүлэгсэд нь сайнаар үнэлжээ.
4. Улсын нэгдүгээр төв эмнэлэг
Хүндэрсэн нөхцөл байдалд яаралтай арга хэмжээ авдаг цөөн эмнэлгүүдийн нэг. Цар тахлын хүнд үед ч стандартаа барьж боломжийн ажиллаж байгаа.
5. Улсын хоёрдугаар төв эмнэлэг
Тус эмнэлэг ч мөн адил эмчилгээ, үйлчилгээ сайтай эмнэлгүүдийн нэгээр нэрлэгдэж байгаа.
Цар тахлын үед иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй нийт эмч, эмнэлгийн ажилтнууддаа талархал илэрхийлье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.170.73.198
бүгдэд нь баярлалаа
Хариулах