Халдварын 1,665 тохиолдол бүртгэгдэж, 15 иргэн нас баржээ

2021/10/09

Сүүлийн 24 цагийн хугацаанд зөвхөн PCR шинжилгээ өгсөн иргэдийн 1,665-д коронавирусийн халдвар илэрчээ. Үүнээс Улаанбаатар хотод 808, орон нутагт 857 тохиолдол бүртгэгджээ. 

Мөн хугацаанд 8,845 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 15 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 11,274
  • Хүндэвтэр- 6,467
  • Хүнд – 2,191
  • Маш хүнд - 331 хүн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна