МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, ХЗДХ-ийн сайдад Г.Тэмүүлэнг 100 хувийн саналаар дэмжлээ.
Хурлын дараа тус намын генсек Я.Содбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
Тэрбээр "Манай намын бүлэг 30:38-ын бүлэг гэж байхгүй. Ажил төрлөө өгсөндөө гоморхсон, хувь хоёр улстөрчийн хоорондын харилцаатай холбоотой гомдолтой 10 гаруй хүн байх шиг байна. Энэ асуудалд намын удирдлага, хяналтын байгууллагаас уулзаж, ярьж ойлголцох тал руу явж байгаа. Жишээ нь, Л.Энх-Амгалан сайд, А.Ариунзаяа, О.Саранчулуун гишүүний хооронд болсон маргааны талаар бид өчигдөр дуудаж, Хяналтын хорооны хурал дээр тайлбар авсан. Холбогдох дүрэм журмаараа л явах ёстой. Засгийн газрыг огцруулах асуудал орж ирвэл эсрэг үйлдэл гаргасан намын гишүүн гарвал намаасаа хөөнө" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна