МОНГОЛБАНК: 2021 оны 9 дүгээр сард 2 тонн металл худалдан авлаа


Монголбанк 2021 оны 9 дүгээр сард 2.0  тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 15.0 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.2 тн-оор буурсан үзүүлэлт юм.  

2021 оны 9 дугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 97.8 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 156.0 кг үнэт металл худалдан авсан.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 9 дүгээр сард 162,906.07 төгрөг байв.

График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2021 оны 9 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.70
    2021/10/11

    Алт гээчдээ.Эсвэл төмөр,хар тугалга авдаг юм уу ккк.Юун металлсааг малнууд вэ

    Хариулах