Өнгөрсөн амралтын өдрүүдээд УИХ-ын нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт амжилттай зохион байгуулагдаж, ийнхүү өндөрлөлөө. УИХ-ын 18, 28-р тойрогт зохион байгуулагдсан нөхөн сонгуулийн ирц хүрээгүй учраас өнгөрөгч амралтын өдрүүдэр нэмэлт санал хураалт зохиогдсон юм. Улмаар хамгийн олон санал авсан Ц.Идэрбат, Э.Батшугар нар ийнхүү УИХ-ын гишүүнээр сонгогдлоо.
Хэнтийн аймгийн нөхөн сонгуульд ялалт байгуулсан Ц.Идэрбат: Нутгийн зон олондоо баярлалаа. Амласан амлалтаа биелүүлж, эргэх холбоотой, ард иргэддээ хүрч ажиллах болно.
УИХ-ын 18 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүнг өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо албан ёсоор баталгаажуулан тогтоол гаргаж МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-д өргөн барьлаа.
Энэхүү сонгуульд идэвхитэй оролцож саналаа өгсөн та бүхэндээ баярлалаа.
Өнөөдөр ийнхүү үнэмлэхээ авсан бөгөөд энэ долоо хоногийн пүрэв гарагт УИХ-ын гишүүний тангараг өргөх чигтэй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.88
Ийм согтуу нүдтэй царайтай юм гишүүн болдог байхнь
Хариулах