ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа ажлаа өгөхөөр болжээ

Х.Есү
Өчигдөр 13 цаг 30 минут

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваагийн бүрэн эрхийн хугацаа дуусах болоогүй ч ажлаа өгөхөөр болжээ.

Түүнийг үүрэгт ажлаа дуусган эх орондоо бүр мөсөн буцах болсонтой нь холбогдуулан ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов энэ сарын 16-ны өдөр хүлээн авч уулзан, зоог барьсан тухай Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Уулзалтын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов Элчин сайд Д.Даваа хоёр улсын харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэн хөгжүүлэхэд  идэвхтэй ажиллаж, олон арга хэмжээг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглээд, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсжээ. 

Ингээд ОХУ-д суух дараагийн элчин сайд хэн байх бол гэсэн асуулт гарч ирж байна. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.150
    2021/11/20

    Энхтүвшин сайд томилогдсон

    Хариулах
  • 192.82.87.18
    17 цагийн өмнө

    Намбар Энхбаяр одоо хэн ч биш,

    Хариулах
  • 103.57.92.242
    Өчигдөр

    энхтүвшин биз дээ

    Хариулах
    • 202.9.46.75
      23 цагийн өмнө

      Намбарын Энхбаяр дээр дээ.