Б.Цогт-Очир IJF-ийн дэлхийн цувралаас хүрэл медаль хүртлээ

С.Гандэлгэр
2022/01/29

“Portugal Grand Prix 2022” энэ оны анхны тэмцээнд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын “Хангарьд” спорт хорооны тамирчин Бямбажавын Цогт-Очир хүрэл медаль хүртлээ. 

Эрэгтэйчүүдийн -60 кг-д нийт 31 бөх хүч үзэхэд Б.Цогт-Очир эхний даваандаа эзэн орны Родриго Коста Лопесийг нэмэлт цагт, хоёрдугаар тойрогтоо Австралийн Жошуа Катзийг вазари үнэлгээгээр ялагдаж яваад “ипоон” буулгаж, шилдэг наймд шалгарсан. Харамсалтай нь хэсгийн аваргын төлөө Парисын Их дуулгын аварга Азербайжаны залуу од Балабай Агхаевт ялагдсан ч торгуулийн тойрогт 2021 оны ДАШТ-ий хүрэл медальт Испаний Франческо Гарригосыг вазари үнэлгээгээр, хүрэл медалийн төлөө Европын залуучуудын аварга Италийн Ангело Пантаног нэмэлт цагт буулгаж авч, IJF-ийн дэлхийн цуврал, Гран При ангилалаас анхны медалиа авлаа. 

Өнөөдөр манай улсаас -73 кг-д Л.Анхзаяа, Г.Сод-Эрдэнэ, 81 кг-д Б.Эрдэнэбаяр, Б.Мөррэнцэн, -63 кг-д С.Лхагвадулам, Ц.Номин, -70 кг-д Ц.Энхчимэг нар барилдана.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.150.148
    2022/01/30

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах