Б.Жавхлан: ОХУ-д тавьсан хоригтой холбоотойгоор гүйлгээ саатахгүй, шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилнэ

9 цаг 39 минутын өмнө

Өнөөдөр /2022.03.02/ Засгийн газрын хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Өнөөдөр Засгийн газар дээр Орос-Украины зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэн дотоодод бий болох эдийн  засгийн асуудлуудыг ярилцлаа. Төрөл бүрийн шатахуун дээр 30-аас дээш хоногийн нөөц байгаа. Роснефть компани дараагийн гурван сарын гэрээ хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Нийлүүлэлт талд асуудал үүсэхгүй нь гэж ойлгож болно.

Мөн SWIFT систем ОХУ-ын Төв банкнаас гадна таван арилжааны банканд хязгаарлалт хийсэн. Манай Төв банкнаас мэдээлж буйгаар, төлбөр тооцоогоо хэвийн үргэлжлэх боломжтой гэсэн. Зургадугаар сарын 24 хүртэл асуудал үүсэхгүй гэсэн тооцоо байна. Улс хоорондын эрчим хүч, шатахуунтай холбоотой төлбөр тооцоог хязгаарлалтад оруулахгүй гэж АНУ-аас зарласан байгааг нэмж мэдээлье. Өөр ямар гэнэтийн сөрөг нөлөө орж ирж болох вэ гэдэг дээр сонор сэрэмжтэй ажиллана. Бид ийм хүнд үед маш эх оронч байх ёстой, хэрэглээнээсээ эхлээд. Тэгж байж энэ үеийг хохирол багатай даван туулна" гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.147.137
    2022/03/03

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах