Өнөөдөр буюу 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Иргэдийн Оролцооны Нэгдэл намын үүсгэн байгуулах хурал Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт байрлах Саруул төвд болж тус нам албан ёсоор байгуулагджээ. ИОННамын үүсгэн байгуулах уг хурал нь 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгож, бүх шийдвэрээ дахин хэлэлцэж баталсан байна. Ингэснээр Улс төрийн намын тухай хуулийн дагуу ИОНН үүсгэн байгуулсан өдөр нь албан ёсоор өөрчлөгдөж 2022 оны 3 дугаар сарын 3 болж байна. Хэдийгээр энэ удаагийн хурлаар баталсан бүх шийдвэр нь өнгөрсөн жилийн намар баталсантайгаа утга нэг байсан боловч тус намын дүрэмд гол өөрчлөлт нь оржээ.
Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 37 дугаар тогтоолоор ИОН намын дүрмийг Улс төрийн намын тухай хуульд харшилсан гэж дүгнэн тус намыг бүртгэж авахаас татгалзаж байсан юм. Дээд шүүхийн тавьсан шаардлагуудыг шинээр баталж буй дүрмэндээ бүрэн тусгасан гэж ИОН намын үүсгэн байгуулах хуралд тавьсан илтгэлдээ намыг санаачлагч Ц.Оюунгэрэл онцлон тэмдэглэсэн юм.
Иргэдийн Оролцооны Нэгдэл нам нь баруун төвийн үзэл баримтлалтай, тогтвортой хөгжлийг эрхэмлэгч, бага зардлаар үйл ажиллагаагаа явуулдаг, цахим соёлыг нэвтрүүлэгч, ардчилалд үнэнч, эмэгтэйчүүд болон залуусын улс төрийн оролцоог хангаж чадахуйц зохион байгуулалттай нам байна гэж дүрэм, мөрийн хөтөлбөртөө дурдсан байна.
ИОН намын даргаар Ц.Оюунгэрэл, Ерөнхий менежэрээр Б.Батмагнай, намын бүртгэгчээр М.Хатантуул нар сонгогджээ. Мөн ИОН намын төлөөллийн төв байгууллага болох Төлөөлөгчдийн Танхимыг 33, хяналтын байгууллага болох Маргаан таслах хороог 10, гүйцэтгэх байгууллага болох Үнэт зүйлийн зөвлөлийг 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.
Иргэдийн оролцооны нэгдэл нам байгуулагдах үйл ажиллагааны явцад буюу 2021 оны 6-р сараас хойш өнөөдрийн хурал хүртэл нийт 208 удаагийн орлогоор 30.7 сая төгрөгийн хандив цугларсан бөгөөд энэхүү хандивын орлогоос 2 удаа үүсгэн байгуулах хурал санхүүжүүлжээ. Үүний дотор дахин зохион байгуулагдсан энэ удаагийн хурлын зардал нь 7.3 сая төгрөгт багтсан байна.
Эх сурвалж: ИОННамын үүсгэн байгуулах хуралд бэлтгэх ажлын хэсэг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.82.125
Намд элссэн юмсан уг нь хаана очиж уулзаж бүртгэлээ харж болох бол ? Хан-уул дүүрэгт амьдардаг хүн бна .оо
Хариулах66.181.161.44
Амжилт хүсье. Намтай холбогдвол яаж холбогдох вэ.
Хариулах66.181.185.199
АН хуваагдах нь хэнд хэрэгтэй юм бол, зальтай эм
Хариулах66.181.190.115
Сайн унш судал АН ямарч хамаагүй
192.82.69.50
Ман-д ашигтай чадвартай хүмүүс нь зөв замаа сонгож байна.
202.55.188.39
Идэрээ Оюунаа Нарын Нам мандан бадраг
Хариулах202.126.88.36
ok
117.111.25.55
Зөв шударга хэний ч ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байдаг.
Хариулах66.181.187.61
хаха
Хариулах192.82.74.226
Хулхи авгай
Хариулах192.82.69.50
сэтгэх чадваргүй, хөдөлмөрлөх дургүй залхуу хүмүүст хулихдуулах юм байхгүй хулгаалах боломж л хайдаг!
213.87.89.93
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах66.181.161.87
Сайн үйлсийн төлөөх энэ намын санаачлага, мөрийн хөтөлбөрийг итгэн хөхүүлэн дэмжиж ИОННамд олноороо элсэхийг уриалж байна.
Хариулах202.126.90.15
Намд элсэх хүсэлтэй хүмүүс яаж хаана очих вэ
66.181.161.87
,,ИОН намын дарга Ц. Оюунгэрэл танд болон танай намын итгэл сэтгэлээр нэгдсэн журмын нөхөд, нийт гишүүд дэмжигчид та бүхэнд ИОННам байгуулагдсаны баярын мэнд хүргэж, цаашид цар хүрээгээ улам тэлж, ялагдашгүй хүчирхэг том нам байхын ерөөл дэвшүүлж сайн сайхныг хүсэн ерөөе. Сайн сайхан үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Хариулах66.181.189.17
On
Хариулах