В.Зеленский: Украины дайнд нэгдэхээр гадны 16 мянган иргэн ирсэн

Х.Есү
2022/03/04

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский тус улсын нутаг дэвсгэрийг харийн түрэмгийлэгчдээс хамгаалах дайнд оролцохоор ирсэн гадаадын сайн дурынхны тоог анх удаа мэдээлжээ.

“Украин улс гадаадын сайн дурынхныг хүлээж авсаар байна. Тэдний тоо одоогоор 16,000 хүрсэн. Тэд хүмүүсийн эрх чөлөө, амь насыг хамгаалахаар ирсэн юм. Украин улс холбоотнууд, найз нөхдөөсөө өдөр бүр зэвсэг хүлээн авч байгаа. Манай зэр зэвсэг өдрөөс өдөрт улам бүр хүчирхэгжиж байна” гэж В.Зеленский хэлжээ. 

Өмнө нь Украин улсын эрх баригчид олон улсын легионеруудын анги нэгжийг зохион байгуулахаар болсноо зарлаж байв. Европын хэд хэдэн орон Украинд тулалдахаар явах иргэддээ саад хийхгүй гэдгээ мэдэгдээд байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.19
    2022/03/05

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 66.181.186.101
    2022/03/04

    Украинчууд хөгжиж дэвжихийн төлөө л европ руу нэгдэхийг хүссэн. Хэн ч сайхан амьдрахыг бодно шүү дээ. Түрүүлж нэгдсэн Латви, Литва, Эстонийг хар. Оросуудыг дагавал нохойн замаар орно гэдгээ сайтар ойлгосон ард түмэн. Монголчууд харин эсрэгээрээ.

    Хариулах
  • 202.126.89.55
    2022/03/04

    Холсний цэргууд гудаижны л тулаан хийж байгаа. Тэд алуулахгуйн тулд жирийн иргэдээр бамбай хийж удам л их хохирол амсана даа.

    Хариулах