Авлига, албан тушаалын гэмт хэргийн 2019 оны статистикээс харахад 523 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь нийт гэмт хэргийн 0.7 хувийг эзэлж байгаа. Нийгэмд учруулж байгаа гэм хор, улсын хөгжлийн боломжийг хулгайлж байгаа гэдгээрээ авлигын гэмт хэрэг нь маш хор хөнөөлтэй.
Өнгөрсөн хугацаанд авч үзэхэд АТГ-т ирж байгаа бүх гомдол, мэдээлэл нь гэмт хэргийн шинжтэй биш. 50 орчим хувь нь гэмт хэргийн шинжтэй. Түүн дээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагааг хийдэг. Тэдгээрээс зарим хэргүүд нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болж, үлдсэн хэргүүдийг нь шүүхэд шилжүүлэх ажиллагаа явагдаж байгаа.
Шүүхэд шилжүүлсэн хэргүүдийн хувьд 2013-2019 онд 250 хэрэг шүүхэд шилжүүлсэн байдаг. Жилд 25 хэрэг шилжүүлж байсан гэсэн үг. Сүүлийн үед энэ тоо нэлээд өсөлттэй буюу 45-50 руу дөхөж байгаа. Өнгөрсөн оны хувьд 75 хэрэг шүүхэд шилжсэн байна. Үүнээс харахад хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон хэргүүд 6 орчим хувьтай байна. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаагаар болон өөр бусад үндэслэлээр хэрэгсэхгүй болсон гэдэг нь тухайн этгээдийн улсад учруулсан хохирлыг барагдуулах ажил зогсоно гэсэн үг биш. Тиймээс уг хохирлыг барагдуулах тал дээр Дээд шүүх хүртэл гомдол гаргаад явах боломж бүрэн байгаа. Энэ хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх бүрэн эрх нь, нөгөө талдаа үүрэг нь бас байгаа.
Тэгэхээр Хөгжлийн банканд учруулсан хохирол нь гүйцэтгэх удирдлагын нь алдаатай шийдвэрээс болж учирсан байна гэдэг нь тогтоогдвол иргэний болон эрүүгийн журмаар шийдвэрлүүлэх бүрэн бололцоотой. Шүүх гаргаж байгаа шийдвэрээ олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Яагаад энэ асуудлыг хэрэгсэхгүй болгов, ямар үндэслэлээр ингэж шийдвэрлэв, энэ асуудлаас үүсэх үр дагавар юу байв гэдэг талаарх мэдээллийг өгөх ёстой. Авлига, албан тушаалын гэмт хэргийн талаарх хэрэг, маргааныг шүүхээс тайлбарлан мэдээлэхгүйгээс олон нийт төөрөлдөөд байгаа явдал ч байж болох юм.
Авлига, албан тушаалын гэмт хэргийг шийдвэрлэхэд хамгийн сөрөг нөлөөтэй 3 хүчин зүйлийг нэрлэж байна. Нэгдүгээрт, АТГ 183 орон тоотой бөгөөд үүний 21 хувь нь мөрдөгч нар. Хэргийн хэт ачаалал байна гэж үзэж байгаа. Хонконг, Сингапур гэх мэт улс орнуудын судалгааг аваад үзэхээр нэг мөрдөгч жилдээ 4 гомдол шийддэг байхад манай АТГ-ын мөрдөгчид 17 хэрэг, гомдлыг шийдвэрлэж байгаа нь том эрх мэдэл оролцсон, их мөнгө холбогдсон хэргүүдийг шалгаж тогтооход нэг талдаа ачаалал юм.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийн “Өрөг” хэлэлцүүлэгт өгсөн ярилцлагын хэсгээс
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.176.243
Ан засаг барьж байхад МАН-ын гишүүдийг бузар гадуурхаж газар олгохгүй. Ахаар нь дүүгийн нь овоглон дохуурхаж газар авсан байна гэж худал хэлээд байсныг хэзээ хойно мэдсэн шүү хамгийн бузар хүмүүс бол АН - д бөөгөнөдөг гэдгийг мэдсэн АН хэзээ ч ард түмний нам байгаагүй ээ үнэхээр гомдож байлаа
Хариулах213.87.137.2
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах