ТОДРУУЛГА: А.Бүрэнбаатарыг баривчлаагүй, шалгаж байгаа үндэслэлийг Прокурорын зөвшөөрөлгүй мэдээллэх боломжгүй

С.Гандэлгэр
2022/03/15

Өчигдөр /2022.03.14/ МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг АТГ-аас дуудаж, мэдүүлэг авсан. Түүнийг авлига албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл буй бөгөөд энэ талаар АТГ-ын ХМОНХ ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодрууллаа.

Тэрбээр "МҮОНРТ-ын захирал Бүрэнбаатартай холбоотой хэргийг Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа нь үнэн. Баривчилсан тухай мэдээлэл цацагдаад байсан. Уг хэргийн холбогдогчийг баривчлаагүй, гадуур шалгаж байгаа. Шалгаж байгаа үндэслэлийг бол заавал прокурорын зөвшөөрөлтэй мэдээлэл өгөх ёстой учраас шалгаж байгаа нь үнэн, баривчлаагүй гэдгээс өөр мэдээлэл өгөх боломжгүй байна." гэлээ.





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.136.41
    2022/03/16

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах