Орос улс тус байгууллагаас гарч байгаагаа Европын зөвлөлд мэдэгдсэн байна.
Европын Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Европын Зөвлөлийн дүрмийн 7-р зүйлд заасны дагуу ОХУ-г тус зөвлөлөөс гарах тухай албан ёсны мэдэгдэл, түүнчлэн Европын Хүний эрхийн тухай конвенцыг цуцлах хүсэлтэй байгаа тухай мэдээллийг хүлээн авчээ.
“НАТО болон Европын Холбооны улсууд Европын Зөвлөл (CE) дэх олонхын байр сууриа урвуулан ашиглаж, тэгш яриа хэлэлцээ, бүх Европын бүтцийн бүх зарчмаас татгалзан, энэ байгууллагыг Оросын эсрэг бодлогын хэрэгсэл болгон хувиргаж байна” гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.
Мөн “Манай улс энэ байгууллагаас гарснаар Оросын иргэдийн эрх, эрх чөлөөнд нөлөөлөхгүй. ОХУ Европын Зөвлөлөөс гарсны дараагаар мөн Европын Хүний эрхийн шүүхийн хэдийн батлагдсан шийдвэрийг Үндсэн хуультай нь харшлахгүй бол дагаж мөрдөнө” гэж онцолсон байна.
Европын зөвлөлийн түүхэнд зөвхөн нэг улс 1969 онд тус зөвлөлөөс гарч байжээ, энэ нь Грек улс юм. Грек улс нь “хар хурандаа нарын” эрх мэдлийн үед гарсан бөгөөд тус улсад дэглэм солигдоход тус байгууллагад буцан нэгдсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.131.226
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах37.165.16.81
Иванууд мулгуу бас дээрэлхүү
Хариулах192.82.70.126
Орсуудаар зодуулсан нэг хүн байдаг гэсэн чи юм уу
202.9.46.12
Орос үндэснийхээ эрх ашгийг хамгаалж дээ
Хариулах