Украинд 900 орчим энгийн иргэн амь үрэгджээ

2022/03/21

ОХУ-ын цэргийн дайралт Украинд эхэлснээс хойш 900 орчим энгийн иргэн амь үрэгдсэн гэх тооцоолол гарсан ч бодит байдал дээр үүнээс олон хүн амь эрсэдсэн байх магадлалтай гэж Нэгдсэн үндэсний байгууллагаас мэдээллээ. 

НҮБ-ын хүний эрхийн байгууллагаас мэдээлснээр өчигдрийн байдлаар Украинд хоёрдугаар сарын 24-нөөс  хойш 847 энгийн иргэн амь үрэгджээ. Үүний 155 нь эрэгтэй 119 нь эмэгтэй, 21 хүү, долоон охин бүртгэгдсэн бол хүйсийг нь тодорхойлох боломжгүй 509 хүн, 36 хүүхэд байна.

Үүний зэрэгцээ дайн эхэлснээс хойш 1399 энгийн иргэн Украинд гэмтэж бэртсэнийг НҮБ онцолжээ.

Харин өнөөдөр цацагдсан Украины батлан хамгаалахын сайдын мэдээллээр Оросын 1400 гаруй цэрэг дайнд амь эрсэдсэн байна.

Украинд дөрөв дэх долоо хоногтоо үргэлжилж буй дайнаас үүдэн тус улсын 3.3 сая гаруй иргэн дүрвэжээ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.138.254
    2022/03/22

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 192.82.87.92
    2022/03/21

    Украйн нато европын холбооныхны тоглоом болоод дуусах цаг ирж байна. Нато ч үгүй европ ч үгүй үлдлээ украйнчууд

    Хариулах
  • 202.55.188.118
    2022/03/21

    zelenskii ooriigoo l bodood ner torooo bodood bhaar ard irgedee bodoosoi ediin zasgaa bodoosoi baruuniihan n hezee chh bn tuslahgui shd hudlaa shurgaad l suuna

    Хариулах
  • 202.21.108.211
    2022/03/21

    zelenskii ard tumnee bodood boliosoi doo,

    Хариулах