Хөгжлийн банктай холбоотой ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр 09.00 цагт Төрийн ордонд эхэллээ.
Энэ үеэр Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох байгууллагуудын тайлан, мэдээллийг танилцуулна. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос сонсголыг зохион байгуулж байна.
Энэ үеэр УИХ гишүүн Т.Доржханд "Энэхүү сонсголоос үр дүн нэхэх ёстой. Тийм учраас холбогдох албан тушаалтнуудыг дууд. Үүнд эрх барьж байгаа намын дарга Л.Оюун-Эрдэнийг, намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг дууд, тэд иргэдийн өмнө амлалт өгсөн. АН удирдлага аль талдаа байна тэднийг дууд. Тухайн үед засаг барьж байсан Ерөнхий сайдуудыг, хуулийн байгууллагын удирдлагуудыг дууд. Өнөөдөр АТГ-ын дарга, ерөнхий прокурор хоёр энд байлцах ёстой. Бүтэн өдрийн хэлэлцүүлэг болно. Яаралтай дуудах хэрэгтэй. Хамгийн их зээл авсан "Сахал" Д.Эрдэнэбилэг, Х.Баттулга, "Фортуна" Н.Батбаярыг дууд. Тэгж байж эндээс үр дүнтэй гарах ёстой" гэв.
Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: "Би бол Б.Энхбаяр, Т.Доржханд гишүүнтэй санал нэг байна. Хэвлэл мэдээллийнхэн анх намайг урьсан, би очихгүй гэсэн. Энэ бол шоу хийдэг сэдэв биш. Үнэхээр МУ-ын парламент гэж байдаг бол Хөгжлийн банк байгуулагдснаас эхлээд ярих гэж байгаа бол парламентийнхээ танхимд хариуцаж байсан хүмүүс нь суугаад ярих ёстой. Олон нийт түүнийг нь харах ёстой. Эртээ бол та хэд шоу хийж байна лээ. Аудитын 2012-2017 хүртэлх дүгэлтийг үндэслээд бйнга баримт ашиглаж ярих ёстой. Манай С.Батболд, Сангийн сайд нар нь ч байх ёстой. Хэрвээ юм ярих гэж байгаа бол учир утгатай бай. УИХ-ын гишүүд нь эхлээд нэг ойлголтод хүрэх хэрэгтэй, тэрнээс өмнө хэвлэлийнхэн юм асуух хэрэггүй. Шоу хийж яах гээд байгаа юм, үд болтол нэг л юмаа сонсох юм байна л даа. Манай үед Эдийн засгийн сайд хариуцаж байсан яагаад тэр сайд нь байхгүй байгаа юм, Банкныхан нь хаачсан юм. Баахан хүн амьтан цуглуулаад гудамжинд ярьдаг хүмүүс нь орж ирээд энд бидэнтэй ярьж байна. Ямар учир утга байгаа юм, тэгвэл Их хурлын гишүүн гэж би энд суух хэрэг юу байгаа юм." гэлээ.
ҮАГ-ын гуравдугаар газрын захирал Д.Энхболд : "Аудитын зөвлөмжүүдэд 28 зээлдэгчдийн асуудлаар албан шаардлага хүргүүлж ажилласан. Хэрэгжилтийг ҮАГ-т ирүүлсэн. Энэ 28 байгууллагаас зургаан зээлдэгч нь эргэн төлөлтөө хийсэн. Бусад 22 зээлдэгч зөрчил дутагдлаа бүрэн гүйцэт арилгаагүй хэвээр байна. Хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн асуудлаар УПЕГ-аас 2022 оны хоёрдугаар сард Үндэсний аудитын газарт мэдээлэл албан бичгээр өгсөн. Хоёр зээлийн асуудлыг гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Нэг зээлдэгчийн асуудалд хэрэг бүртгэл нээхээс татгалзаж, гурван зээлдэгчийн асуудал хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа гэж хариу өгсөн. Албан шаардлагын хэрэгжилтийн талаар бол 28 зээлдэгчийн 569,8 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэх, эргэн төлөлтийн эрсдэлд орсон 237,8 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй гурван зээлд анхаарч зээлийг хугацаанд нь төлүүлэх, эрсдэлийг бууруулах талаар арга хэмжээ авахыг даалгасан." гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
197.211.52.64
IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000 CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UR OLOGIST.LT.COL@GMAIL .COM
Хариулах185.195.59.171
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт яаралтай А, О, В цустай бөөрний донор хэрэгтэй байна. Донорыг ($350,000.00) шагнана.(Nara yanahealthcare.in@gm ail.com) Бид улс даяар бөөр худалдаж авдаг , Сонирхсон хүн бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр хэмжээний урамшуулал авах болно. Бүх имэйлийг (Narayanahealthcare. in@gmail.com) шуудангаар илгээх ёстой. Хүний амийг аврахад бөөр хэрэгтэй. Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
Хариулах213.87.149.227
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах