Хүний амь хөнөөгөөд зугтсан этгээдийг дайчлан баривчилжээ

2022/03/29

Цагдаагийн байгууллагад 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06:09 цагт “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн байрны орцонд манай найзыг хүн хутгалаад зугтсан” гэх дуудлага мэдээлэл ирүүлжээ.

Тус дүүргийн цагдаагийн газар болон НЦУГ-ын жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг хийн ажиллахад 25 настай, эрэгтэй иргэн “Ү” нь гадны нөлөөтэй /олон тооны хутганы шархтай/ амь насаа алдсан байжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах байранд энэ оны 03 дугаар сарын 27-28 нд шилжих шөнө 23-31 насны 2 эмэгтэй, 3 эрэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар 30 настай, эрэгтэй “Т” болон 25 настай, эрэгтэй “Ү” нар нь маргалдан зодолдож “Т” нь иргэн “Ү”-ийн биед халдаж амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Уг хэргийг үйлдсэн байж болзошгүй “Т” нь хэргийн газраас оргон зайлсан байсныг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж энэ оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 04:30 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.43
    2022/03/30

    Элбэгдорж эрлийз дурак цаазын ялыг байхгүй болгосноос болж хүний амь бүрэлгэх хэрэг өдөр бүр гардаг болжээ Цаазын ялыг сэргээх хэрэгтэй Санаатай хүн алсан бол насаар нь хорих хэрэгтэй

    Хариулах
  • 213.87.149.227
    2022/03/30

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах