С.Одонтуяа: Хөгжлийн банкнаас зээл авсан ААН-үүдээс гадна ЗЭЭЛ ОЛГОСОН УДИРДЛАГУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦ

С.Гандэлгэр
2022/03/29

Төрийн ордонд өнөөдөр Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол хийж байна. УИХ-ын гишүүд Хөгжлийн банктай холбоотой асуудлаар үг хэлж асуулт асуух үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

“Маш олон ажлын хэсгүүд гарсан. Бүгдийг нь нууцийн зэрэглэлээс гаргаж чадсан уу ? Жишээ нь Монгол банкны 2021 оны ажлын хэсгийн дүгнэлтийг маш товчхон ярьсан. 2020 онд Хөгжлийн банк дээр хийсэн Монгол банкны ажлын хэсгийн дүгнэлтийг үзмээр байна. 

2017 онд хууль өөрчилснөөр энэ их мөнгө хяналтгүй гарах бүх эх үүсвэр тавигдсан юм биш үү ? 2017 оноос хойших зээлүүд нь дандаа барьцаагүй, дутуу дүгнэлттэй, зориулалтын бусаар зарцуулсан зүйл гараад байна. Гадаадаас бид нар Засгийн газрын баталгаатай мөнгө босгосон шүү дээ. Улс төрийн томилгоогоор очсон ТУЗ-ийн гишүүд, захирал нь өөрөө мэдээд өгчихсөн байгаа юм. Энэ өөрөө маш ноцтой асуудал. Энэ хүмүүст хариуцлага тооцсон зүйл байна уу ? Зээл авсан хүмүүсийг буруутгамааргүй байна. Гэхдээ зээл олгож байгаа хүмүүс дээр хариуцлага ярьмаар байна. Хувийн хэвшилрүү дайрахаас илүүтэй төрийн өмчит ААН-үүд чинь хамаг зээлийг нь идчихсэн байна" гэлээ. 






Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.227
    2022/03/30

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 103.57.93.192
    2022/03/29

    Ерөнхий аудитор байсан Хүрэлбаатар бол УИХ-ын гишүүн авилгачин авгай Сарангэрэлтэй сууж байгаад салсан нөхөр нь. Тэд хамтарч ЖДҮ-гээс тэрбумын зээл авсан. Хөгжлийн банкнаас ч зээл авч хамтарч идэж уусан. Авилгатай тэмцэх газар Сарангэрэлийн хамт татах хэрэгтэй.

    Хариулах