Б.Пүрэвдорж: Ирэх сард ТЭТГЭВРИЙН ХУУЛИЙГ хэлэлцэхгүй бол жагсаал хийнэ шүү

2022/03/31

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж горимын санал гаргаж, тэтгэврийн доод хэмжээг тогтоохдоо долоон жилийн цалингийн дунджаар биш таван жилээр тогтоох хуулийн төслийг яаралтай хэлэлцэж өгөх талаар байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Хаврын чуулганаар хэлэлцэх асуудал бага байх шиг байна. Би МАН-ын овсгоотойхон шиг гишүүн байсан бол 500 мянгаас нэг сая хүртэлх тэтгэврийг 15 хувиар, 1-2 сая төгрөгний тэтгэрийг 10 хувиар 2 саяаас дээш бол 5 хувиар нэмээд тэтгэврийн зөрүүг ойртуулах арга хэмжээ авах байсан. Даанч тийм гишүүн алга. Дандаа дарга нараа хардаг л гишүүд байна гэж МАН-д би хэлсэн. Нэг талаар магтсан нөгөө талаар шүүмжилсэн. Иргэд тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгосонд баяртай байгаа. Тэгэхдээ бид нарын яриад байгаа тэтгэврийн доод хэмжээг тогтоохдоо 7 жилийн цалингийн дунджаар биш 5 жилийн дунджаар тогтоох энэ хуулийн төслийг яаралтай хэлэлцэж өгөөч ээ. Дөрөвдүгээр сарын хэлэлцэх асуудалд оруулж өгөөч ээ.Тэр хуулийнд бүр тэтгэвэр тогтоохдоо 10 жилийн асуудал яригдаж байгаа. Тийм ард иргэдийн эсрэг хууль шийдэж болохгүй. Энэ хуулийг яаралтай хэлэлцэж өгнө үү. Дөрөвдүгээр сарын хэлэлцэх асуудалд оруулахгүй бол Баянхонгор аймагт эхний ээлжинд УИХ-ын даргын тойрогт жагсаал зохион байгуулна. Дараа нь Хэнтий аймагт Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн тойрогт жагсана. Дараа нь байнгын хороо хариуцдаг М.Оюунчимэг гишүүний Чингэлтэй дүүрэг дээр жагсаал зохион байгуулна шүү. Ахмадуудтай цуг жагсана" гэв.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.89
    2022/04/04

    Пүрэвдорж тэнэгт чамаас айна гэж байхгүй

    Хариулах
  • 188.156.90.19
    2022/04/04

    HULGAICH,ARHUCHIN HUUREE ELBEGDORJTOIGOO TAM RUUGAA,UHDLEE CHIREED ZAUI.ELBEGDORJIIN BUGSIIG HANGALTTAI DOLOOGOO BIZDE.

    Хариулах
  • 202.126.90.117
    2022/04/01

    наад санал чинь буруу шүү. 5 жил өндөр шимтгэл төлөөд өндөр тэтгэвэр тогтоолгож, ажилсан жил, ямар ажил хийж ямар цалин авч нд төлсөн шиштгэлийг үгүйсгэсэн, тэтгэвэр тогтоох суурь зарчимийг гажуудуулсан шудраг бус санл шүү.

    Хариулах
  • 213.87.149.177
    2022/04/01

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 122.201.24.74
    2022/03/31

    Тэтгэврийн зөрүү гэж юуг хэлдэгийг ойлгохгүй гишүүн байдаг л юм байна.

    Хариулах
    • 66.181.161.89
      2022/04/04

      Залуугаараа зөнөж чи