АНУ Путиний охидыг эдийн засгийн хоригтоо нэмлээ

2022/04/07

АНУ-ын засаг захиргаа өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний охидыг эдийн засгийн хоригтоо багтаажээ.

Цагаан ордны сайтад мэдээлснээр Путины "насанд хүрсэн" хүүхдүүдийн эсрэг бүрэн хориг тавихаар болсон талаар мэдээлжээ.  Путин нь Катерина Владимировна Тихонова, Мария Владимировна Воронцова гэдэг насанд хүрсэн хоёр охинтой юм.

Энэ удаагийн хориг нь Украины Буча хотод Оросын цэргүүдийн үйлдсэн аллагатай холбоотой хариу арга хэмжээ юм.

Уг аллагыг ОХУ-ын эрх баригчид үгүйсгэж, Киевийн эрх баригчдын зохион байгуулсан суртал нэвтрүүлэг гэж тайлбарлаж байгаа.

Харин "Нью-Йорк Таймс" сонин хиймэл дагуулаас авсан зургаар аллага Буча хот Оросын цэргүүдийн хяналтад байх үед гарсныг баталсан юм.

Тихонова нь Оросын батлан хамгаалах салбарын технологийн компанид гүйцэтгэх удирдлагын алба хашдаг гэнэ.

Воронцова нь Кремлийн санхүүжилттэй генетикийн судалгааны хөтөлбөрт ажилладаг ажээ. Уг хөтөлбөрийг Путин өөрийн шууд хяналтад байлгаж, олон тэрбумын хөрөнгө оруулсан гэж АНУ-ын тал үзэж байна.

Эцгийнхээ хөрөнгийг хянах, удирдах ажлыг эрхлэн гүйцэтгэдэг байж болзошгүй гэсэн үндэслэлээр Тихонова, Воронцова нарыг хоригт багтааснаа АНУ-ын албаныхан мэдээлжээ.

Хоригт багтсан хүмүүсийн тоонд мөн Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын эхнэр, охин хоёрын нэрийг багтаажээ.

Өчигдөр зарласан ээлжит хоригт:

  • ОХУ-д шинээр хөрөнгө оруулахыг хориглох
  • Оросын хамгийн том хувийн банк Альфа банк, хамгийн том санхүүгийн байгууллага Сбербанкд хатуу хориг тавих
  • Төрийн өмчийн томоохон компаниудад хориг тавих
  • ОХУ-ын төрийн өндөр албан тушаалтнууд, тэдгээрийн гэр бүлийнхэнд хориг тавих арга хэмжээнүүд багтжээ.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.18.224
    2022/04/11

    Nogoo hinii erh enee ter gedeg uls bzde,..

    Хариулах
  • 64.119.17.3
    2022/04/11

    Хөөрхий дөө... Путины охидоор оролдоод л.АРГАА БАРЖ БАЙНА ДАА.

    Хариулах
  • 213.87.148.73
    2022/04/08

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах