Б.Болор-Эрдэнэ: E Mongoliа системийн пэйжийг хариуцдаг админуудад хариуцлага тооцсон

Өчигдөр 13 цаг 11 минут

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E Mongolia фэйсбүүк хуудас халдлагад өртөн, нэр нь өөрчлөгдсөн явдал өнгөрсөн сарын 27-нд гарсан. 

Энэ талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ: “E Mongoliа системийн пэйжийг алдсан асуудал гарсан. Гэхдээ зөвхөн пэйж гэдгийг ойлгох хэрэгтэй. E Mongoliа систем, иргэдтэй харилцдаг чат тусдаа байдаг.

Бид пэйждээ олон нийтэд хүргэх мэдээллээ тавьдаг. Манай маркетингийн ажилтан, иргэдтэй харилцах ажилтан зэрэг нэлээн олон хүн админаар ажилладаг. Энэ олон хүнд бүгдэд нь хариуцлага тооцсон.

Бид энэ явдлыг маш том дохио, сануулга гэж хүлээж авч байгаа. Хакер буюу зөвшөөрөлгүй нэвтрэлт болсноос хойш таван минутын дотор фэйсбүүктэй хамтран зогсоосон.

Verified хуудасны нэрийг сард нэг удаа л солихыг зөвшөөрдөг. Гэтэл тухайн хакердсан этгээдүүд пэйжийг нэрийг өөрчилсөн учраас солих гэж 1-2 хоногийн хугацаа алдсан асуудал байгаа” гэж хэвлэлд мэдээлэл өгчээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.148.73
    19 цагийн өмнө

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах