Өнөөдөр Дархан-Уул аймгийн засаг дарга иргэдтэйгээ уулзаж тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг сонслоо. Энэ үеэр тус аймгийн иргэд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд буцаан авах нь зүйтэй юм хэмээн өөрсдийн байр суурийг илэрхийлж, улмаар засаг дарга Б.Азжаргалд шаардлага хүргүүллээ.
Уг шаардлагад:
ХУЛГАЙЛАГДСАН ҮЙЛДВЭРЭЭ БУЦААЖ АВ!
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалд шаардлага хүргүүлэх нь
Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны эзэн “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэг гэгч нууцлаг этгээд Дарханы төмөрлөгийн үйлдвэр, манай газар шорооны өрөм тос болсон Төмөртэй, Төмөртолгой, Хустайн орд баялгийг нэг ч төгрөг төлөхгүйгээр булаан дээрэмдэж, олон зуун тэрбумын хохирол учруулсан нь бидний дургүйцэл, бухимдлыг дээд зэргээр төрүүлж байна.
Нэг ч төгрөгийн үнэгүйгээр алдагдсан төрийн өмчийн үйлдвэр, эрдэнэс баялгаа төр, ард түмэндээ буцаан авахын төлөө нэн даруй шийдвэртэй алхам хийхийг Дарханы иргэд бид засаг дарга Таниас шаардаж байна. Монгол төрийн өмч хөрөнгө, монголчууд бидний эрдэнэс баялгийг сохор зоосны үнэгүйгээр дээрэмдэн авах ажиллагаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нар удаа дараалан тогтоол шийдвэр гарган, “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэгтэй бүлэглэн хуйвалдаж ирснийг бид нэн ихээр жигшин зэвүүцэж, тэдэнд хуулийн шударга гэсгээл хүлээлгэхийн төлөө хатуу тэмцэх болсноо үүгээр мэдэгдье! Х.Баттулга Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа Төрийн өмчийн хороог өөрийн яамны мэдэлд татан авчирч, түрийвч нэгтэй Д.Эрдэнэбилэг нь төрийн өнгөтэй, өөдтэй өмч хөрөнгийг бүлэглэн авсан.
Япон Улсын зээл, тусламжаар байгуулагдсан үйлдвэрийг, 40 гаруй их наяд төгрөгийн 260 гаруй сая тоннын нөөцтэй орд газруудтай нь хамт 30 жилийн концесс гэгч үлгэр зохион үнэ төлбөргүйгээр хууран мэхэлж авсныг нь нотлох баримтууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил боллоо. Улсын мөнгөөр улсын үйлдвэрийг дээрэмдэн аваад, 2014-2021 онд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК, түүний толгой дээр гарч суусан тоглоомын “Кью Эс Си” гэгч компани 2 их наяд төгрөгийн төмрийн хүдрийг Хятад руу зөөж асар их ашиг олжээ.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрт өөрийн мөнгөөр хөрөнгө оруулан, арматур, ган бөмбөлөг гэх мэт эцсийн бүтээгдэхүүн гаргадаг болгоно гэсэн гэрээний үүрэг нь хоосон үлгэр болсон байна. Төмөртэйн ордын 33,4 км төмөр замыг өөрийн хөрөнгөөр барьж, 30 жил ашиглаад улсад үнэ төлбөргүй буцааж олгоно гэж худал амалж, улсын Хөгжлийн банкнаас 2014 онд 71 сая долларын зээл аваад одоог хүртэл төлөөгүй. Улсад үнэ төлбөргүй буцаан шилжүүлэх гэрээгээ өөрчлөн, 40 тэрбумын өртгөөр барьсан төмөр замыг 113 сая доллараар улсад 8 дахин нугалсан өндөр үнээр шаглан шахсан байна. Автозам, цахилгаан шугам зэргийг мөн ийм луйвраар улсад дамлан зарж, нийтдээ 250 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Энэ хууль бус шийдвэрийг гаргасан хоёр сайд шүүхээс ял авч, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оргон зайлсан гэх зэрэг ноцтой баримтууд бидний бухимдлыг асар ихээр төрүүлж байна.
Хоёр их наяд төгрөгийн орлоготой атлаа Дарханы иргэн ажилчдынхаа цалин хөлсийг нэмдэггүй, эмнэлэг, сургууль барих зардал, эмч, багш нарын цалин, ахмадын тэтгэвэр болдог татвараа төлдөггүй, өнөөдөр 100 тэрбумын татварын өртэй байна.
Гэтэл манай Дарханы бүтэн жилийн төсөв 77 тэрбум төгрөг. Дарханы 25 жилийн төсөвтэй тэнцэх асах их ашиг олсон хэрнээ улсад өрөө төлдөггүй, татвараа өгдөггүй, цалингаа нэмдэггүй, орон нутагт үр өгөөжгүйгээр эх орны баялгийг ховх сорон урагшаа түүхийгээр нь зөөсөөр байхыг бид дуугүй харсаар суух уу? Монгол Улсын аж үйлдвэрийн төв болж байсан, хөдөлмөрч түүхэн уламжлалтай Дарханчууд ажилгүйдэл, ядууралд өртсөөр, луйварчдад амьдралаа дээшлүүлэх, хийж бүтээх боломжоо дээрэмдүүлсээр суух ёсгүй. Дарханы газар шороогоо дээрэмчдээс цэвэрлэж, эх нутгийнхаа үр өгөөжийг өөрсдөө хүртэцгээе!
Засаг дарга Та Дарханчуудынхаа эрх ашгийг хамгаалж, шударга ёсыг дээдлэн шийдвэртэй ажиллана гэдэгт итгэж байна.
Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээ төр, ард түмэндээ буцаан авах түр хороо
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.148.73
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах