Залуус Засгийн газрыг ажлаа хийхийг шаардан өчигдөр өглөөний 10 цагаас эхлэн төв талбайд жагсаж эхэлсэн. Тус жагсаал үүр цайтал үргэлжилсэн ба 67 иргэнийг баривчилсан гэх урьдчилсан мэдээлэл байна.
Шөнө дунд Төрийн ордны зүүн талын хаалгаар гарч ирсэн этгээдээс архи үнэртсэн гэж жагсагчдын мэдээлснээр цагдаагийн алба хаагчид тухайн этгээдийг хяналтандаа авсан.
Улмаар иргэдийн хүсэлтээр зохих багажаар хэмжихэд "Төрийн ордноос гарч ирсэн этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон"-ыг цагдаагийн алба хаагч хэлсэн.
Гэвч "drager" хэмээх илүү боловсронгуй багажаар хэмжихэд согтолтын зэрэг 0.0 гарав.
Согтуу гарч ирсэн гэх залуу нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ажилтан байсан гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.135.246
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах192.82.74.51
ингэж байгаад энэ ард түмэн дэлбэрч улс дампуурч луйварчид хожих болоод байна .энэ нийгмийн эдээ бээрийг хурдан шахаж жинхэнэ ардчилсан төрийг байгуулахгүй бол ард түмэн 30 жил хулхидуулсан дээрэмчин хулгайч авилгачдаас салах цаг болсон ард түмний боломжийг хулгайдсан намуудийг тарааж ардын төрийг байгуулах болсон
Хариулах202.126.89.204
Төрийн ордон уу?! Тэнд архи битгий хэл орж очсон хүнийг алчихаад шатнаас унаад үхчихжээ гэдэг биз дээ!!! Ер нь тэнд чинь бөгс бөөр ярьж мансуурцгаан бичлэг хийж цацна, гишүүд нь нэгнийгээ хуралдааны танхимаас нь дуудаж гаргаж үүдэнд нь заамдан шанаадан тэрий хадуулж байгаа нь хүртэл харагдаж байсан доо. Тэр төрийн түшээгээ цохиж унагааж байсан, төрийн мөнгө болох 14 тэрбум төгрөгөөр казино тоглочихоод шүүхээс ял аван жишим ч үгүй зогсож байсан хүн нь одоо улсын тэргүүн ерөнхийлөгч болчихоод ташаагаа тулаад байдгаараа алцайж суучихаад байгааг харсан залууст юу бодогдох вэ? ямар сэдэл төрөх вэ? Төр, төрийн дээд байгууллагыг юу гэж ойлгох вэ? Төрөө төр шиг төр гэж хүндлэл үгүй болсон!!! Аргаггүй ш дээ ийм новшнуудаар удирдуулж байгаа болохоор!!! Би юу? Ялангуяа төрийн ордон гэж дээдэлдэг байсан. Одоо юу? Хажуугаар нь явахад хүртэл сэжиг хүрдэг болсон. Одоо огиудас хүрч байна!!
Хариулах