Х.Нямбаатар: Өчигдрийн жагсаал цуглаантай холбоотойгоор саатуулагдаж байгаа нэг ширхэг ч хүн одоо байхгүй

6 цаг 14 минутын өмнө

Төв талбайд жагсаж буй иргэдтэй уулзахаар 12:30 цагт СТӨ-нд уулзахаар цаг товлосон ч иргэдийн зүгээс өөрсдөө гарч ирж уулз гэх шаардлагын дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн ордноос гарч ирэн иргэдтэй уулзлаа. 

Уулзалтын үеэр иргэд өчигдрийн жагсаалын үеэр хүч түрэн баривчилсан залуучуудыг яг одоо сулла гэх шаардлагыг тавьж Ерөнхий сайд тайлбар өгүүлэхээр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг дуудуулж тайлбар өглөө. 

Тэрбээр “Өчигдөр шөнийн 04:00 цагийн орчимд нийтийн эмх замбараагүй байдал бий болсон. Жагсаж байсан иргэдийн дунд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн нэлээд иргэн байсан.

Цагдаагийн байгууллага хууль, дүрэмд заасны дагуу жагсаал цуглааныг тараах уриалгыг чанга яригчаар тэнд жагсаж байсан залууст тавьж байв. Одоо цагдаагийн таван алба хаагч, Төрийн тусгай хамгаалалтын хоёр алба хаагч эрүүл мэндээрээ хохироод байна.

Яг өнөөдрийн байдлаар жагсаал цуглаанд оролцсон ямар нэг хүнийг хорьж цагдаж байгаа зүйл байхгүй. Өглөө тодорхой залуусыг хуульд заасны хүрээнд өөрсдийг нь дуудаж, хувийн байдлыг нь тодруулаад гаргаж явуулсан. Өчигдрийн жагсаал цуглаантай холбоотойгоор саатуулагдаж байгаа нэг ширхэг ч хүн одоо байхгүй” гэв.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.135.246
    2022/04/09

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах