Өнгөрөгч дөрөв хоног залуус дүү нар Засгийн газарт ажлаа хийхийг сануулан, төв талбайд хэдэн мянгаараа өдөржин, шөнөжин жагсаж улмаар Засгийн газрыг хуралдуулж, Ерөнхий сайдаасаа амлалт авснаар жагсаал өндөрлөлөө.
Тэд төв талбайн тавилга шахуу болсон бусад жагсагч нар шиг засаг төрөө огцор гэсэнгүй, харин тэгш эрхтэйгээр Монголдоо хүн шиг амьдарч, хөдөлмөрөө үнэлүүлдэг байя, үнийн өсөлт, шударга бус зүйлийг хазаарлаж өгөхийг Засгийн газар УИХ-аас хүсч, ажлаа хийхийг шаардан жагсав. Товчхондоо залуус маань соёлтой, эх оронч байлаа.
Эдийн засаг элгээрээ хэвтэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, бүх төрлийн үйлчилгээ өдөр тутам огцом нэмэгдэж буй нь монголчуудыг хөгшин залуугүй туйлдуулж, нийгмийн шударга бус байдал амьдрах аргагүй болгож буйг тэд өөрсдийнхөөрөө ярьж, үүрэг хариуцлагыг сануулав.
Ингэж залуус авлигагүй эрх тэгш, шударга нийгмийг, чадамжтай төрийг хүсч байгаагаа илэрхийллээ.
Тэднийг жагсаал болохын өмнөх өдөр хийсэн Тагнуулын мэдээлэл, баривчилгаа ч айлгасангүй. Тэд үзэл бодол, үнэт зүйлээ хамгаалдаг үе болж төлөвшиж буйгаа эх орон, элэг нэгтнүүддээ харууллаа. Үүний тод жишээ нь Б.Жагар, Б.Цэцгээ, О.Баасанхүү, Д.Монголхүү, Д.Мөнх-Эрдэнэ нарыг жагсаалаас хөөн гаргасан явдал байв.
Шинэ үеийн шижир залуусын давалгаа нийгэмд шинэ ГЭРЭЛ, одоогийн төр засаг, улс төрчдөд том дохио, мессэж болов. Шинэ үе хэрхэн төлөвшиж хэн болж байгаагаа, нийгмийн оюун санааны үе солигдож байгааг тэд хэдэн мянгуулаа гарч ирж ийнхүү харууллаа.
Харин одоо түүхэн дэх хамгийн өндөр эрх мэдэлтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн боломжоо хэрхэн ашиглаж, ажиллахыг харахыг үлдлээ. Олон мянган залуус түүнийг амлалтаа биелүүлэхийг харж, хүлээж буйг бид дахин дахин сануулах болно.
Баярлалаа, залуусаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.28
хэнд ч хэрэггүй оркуудыг устгах юмсан.
Хариулах213.87.156.201
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах88.116.92.142
Тиймээ баярлалаа
Хариулах66.181.178.238
Гоё
Хариулах