Замд тулган барьсан орон сууц АТГ-ын нэр дээр бүртгэлтэй

2022/04/12

Зам тулган барьсан, машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбайгүй орон сууцыг улсын комисс хүлээж аваад захиалга авж эхэллээ гэх мэдээлэл цахим орчинд тархаад байсан. Тодруулбал уг барилга нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах 16 давхар барилга аж.

Тус газрын өмчлөгчийг   https://egazar.gov.mn/map#! сайтаас хайж үзвэл өмчлөгч, эзэмшигч, ашиглагчаар нь "Авлигатай тэмцэх газар ТБАГУТУГ" гэсэн бүртгэлтэй байгаа юм.

 АТГ-ын ажилчид өөрсдөө мөнгөө өгч, уг барилгыг захиалан бариулж байгаа бөгөөд улсын төсвөөс мөнгө аваагүй гэх мэдээлэл өгч байна.

Хот байгуулалт, хөгжлийн газраас барилга барих зөвшөөрөл олгодог бөгөөд уг газарт барилга барих зөвшөөрлийг 2018 онд олгож, 2019 онд үйлчилгээтэй орон сууц барих зөвшөөрөл олгожээ.Барилгын ажил жилийн өмнө эхэлсэн байна.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.162.238
    2022/04/13

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 64.119.22.135
    2022/04/12

    Аюултай орчин нөхцөлтэй орон сууц учраас оршин суугчид гэрээсээ гарахгүй амьдрах юм болов уу? Газрын завшөөрөл олгосон , ашиглагч өмчлөгч эзэмшигч хүлээж авсан улсын комисс бүгд зөв үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа юм уу?????

    Хариулах