ДАТА: Эдийн засаг хүндрэлтэй байгаа ч Дундговь аймгийн Сайнцагаан сумд 13 тэрбумаар усан бассейн барина

2022/04/13

Коронавирус цар тахлын улмаас дэлхий дахины эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн. Манай улсын хувьд ч хил хаагдаж, бараа бүтээгдэхүүний импорт, экспорт зогсонги байдалд орсон. 

Үүний дараа ОХУ болон Украины асуудал даамжирч дэлхий дахиныг хамарсан асуудал болж, улмаар манай хойд хөрш ОХУ-д дэлхийн олон орон эдийн засгийн хориг арга хэмжээ авсан юм. 

Монгол Улсын экспорт хумигдаж, доллартой харьцах төгрөгийн ханш уналтад орж эхэлсэн. Инфляц ч 14.2 хувьд хүрч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ эрс нэмэгдсэн. Ингэснээр засгийн газар төдийгүй ард иргэд ч хүнд нөхцөл байдалтай тулгарч байна. 

Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар ч "Дэлхий дахинаа үүсээд буй нөхцөл байдлын Монголд туссан "сүүдрийг" ойлгож, улс төрийн хүчнүүд асуудлуудыг хэт улс төржүүлэхгүй, гадаад харилцаа, олон улсын байдалд туйлшралгүй Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлогын зарчмыг хүндэтгэж, нэг санаа бодолтой байх цаг үе тулгарч байна. Хүнд цаг үе тулгарч байна. Хамтын хүчээр даван туулна. Дотооддоо үймж, нийгэмд буруу зөрүү ойлголт өгөхгүй байх дээр дор бүрнээ анхаарна уу.

Хамтын хүчээр, нийтээрээ хүчээ нэгтгэж байж хямрал, хүндрэлийг даван туулна гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Хямрал гэдэг үгийн ард боломж бас байдгийг санаж, Засгийн газар хэт үймэлгүй, бас хэт тайвшралгүйгээр оновчтой, хурдтай шийдвэр гаргаж "Шинэ сэргэлтийн бодлого"-оо тооцоо судалгаатайгаар, олон нийтийн санаа бодолд нийцтэйгээр хэрэгжүүлнэ хэмээн итгэж байна" хэмээн хэдэн хоногийн өмнө хэлж байв. 

Мөн өнгөрөгч долоо хоногт иргэд төв талбай дээр тулгамдаж буй асуудлаа төрд хүргэхээр олноороо жагссан бөгөөд дийлэнх иргэд нь төрийн байгууллагууд өөрсдөө хэмнэх ёстой, ашиггүй зардлаа танах ёстой хэмээж байв. 

УИХ, Засгийн газрын төвшинд ч зардлаа хэмнэх, төсвөө танах, үр ашиггүй зардал гаргахгүй байх талаар ярьж байгаа. Гэсэн ч энэ яриа доод шатандаа хэрэгжихгүй байгааг төрийн байгууллагуудын зарлаж буй тендерүүдээс харж болно. 

УБЦТС ТӨХК-ийн 80 сая төгрөгөөр бичгийн цаас авах, 400 сая төгрөгөөр тавилга авах зэрэг үр ашиггүй тендерүүд зарлагдсаар байгаа нь төрийн байгууллагууд хэмнэж чадаж байна уу үгүй юу гэдэг асуудал гарч ирнэ. 

Үүний нэгэн жишээ нь Биеийн тамир спортын услын хороо, Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан 13 тэрбум төгрөгөөр Дундговь аймгийн Сайнцагаан сумд баригдах Усан бассейн бүхий спорт цогцолбор барих тендер юм. Тэгвэл тус 13 тэрбумын хоёр тэрбумыг энэ онд улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд эдийн засаг хүндрэлтэй энэ үед усан бассейн хэрэгтэй юу ААН, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэрэгтэй юу гэдэг асуудал гарах юм. 

Татвар төлөгчдийн төлсөн мөнгийг ийм цаг үед энэ мэт шаардлагатай эсэх нь эргэлзээтэй бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр, зөвлөх үйлчилгээ гэх мэт үрэлгэн зардал гаргасаар байгаагийн сөрөг нөлөөг эргээд татвар төлөгч, ард түмэн л нуруундаа үүрнэ.  



Сэтгэгдэл (21)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.156.168
    2022/04/14

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.184.100
    2022/04/13

    Маш зөв хөрөнгө оруулалт,бүтээн байгуулалт байна Аймгийнхаа залуу дарга нартаа баярлалаа

    Хариулах
  • 202.126.89.190
    2022/04/13

    Darhani zamaa bugdiig hoishluulj duusga

    Хариулах
  • 66.181.161.107
    2022/04/13

    Manai aimag shig sport tsogtsolborgui aimag bhgui batbold gishuun songogdoj bj l ene ajil ehlej bn da

    Хариулах
  • 66.181.161.107
    2022/04/13

    Dundgoviin ard itged bidend mash chuhal buteen bguulalt shuu. Ene ajild setgel zugel gargaj bgaa 2 gishuundee mash ih bayarlalaa. Aimgiin hugjil 1 tom alham hj bgaa ajil

    Хариулах
  • 192.82.66.169
    2022/04/13

    хэдэн эргүү гудамжнаас гарсан дарга нэртэй гарууд алгаа үрээл бжигаа да тэр орлогч ч билү нэг сахалтай мангар бацан бол самрандаа эхнээс нь самраал байгаа харагдхин

    Хариулах
    • 66.181.184.100
      2022/04/13

      Таван үг зөв бичиж чадахгүй нусан буу атаархаж үхлээ юу!!! Ккк

  • 66.181.161.74
    2022/04/13

    Zuvshd

    Хариулах
  • 202.21.124.134
    2022/04/13

    Аймаг болгоныг усан бассейнтэй болгох юм гэсэн шд. Зөв шд. Залуучуудад бар, ресторанд сууж архи уухаас өөр хийх юм байдаг билүү энэ улсад

    Хариулах
  • 64.119.22.142
    2022/04/13

    Ямар ч хөрөнгө оруулалтгүй сүүл мушгидаг байсан Сү ирээд хүнд үед ч хөөрхөн бүтээн байгуулалт хийж байна даа

    Хариулах
    • 66.181.184.100
      2022/04/13

      Сү д ямарч хамааралгүй байх шүү

  • 27.123.213.78
    2022/04/13

    УИХ-ын гишүүн Мөнхцэцэгт баярлалаа. Дундговь аймаг ганцаараа Усан бассейн цогцолборгүй үлдээд байсан юмаа

    Хариулах
    • 66.181.184.100
      2022/04/13

      Аймгийн дарга нарын хичээл зүтгэл юм шүү дээ

  • 202.126.88.211
    2022/04/13

    tsag ue bairshlaa oloogui ajil bna gej bodloo.goviinhon basseind seleed delhiin avarga turuh yum bna l daa.bas deer ni govi usgui yanam be

    Хариулах
    • 27.123.213.78
      2022/04/13

      эргүү гичий вэ

  • 66.181.186.9
    2022/04/13

    Театрын барилга шиг 2 тэрбумаар эхлээд санхүүжилтгүй гээд бас нэг царцсан барилга нэмэгдэх вий дээ, хэрэглээний халуун ус ч байхгүй байж усан бассейн ч яамай байна аа

    Хариулах
  • 202.9.46.150
    2022/04/13

    Сумд 13 тэрбумаар бассейн барина гэдэг санаа нь монго идэх арга..тор засаг эргуутцэн байгаагын илрэл..ийм болтлоо маагуурсан сдакууд тэр саарал ордонд эвшээгээл татаврын монгоноос яаж хулгай хийх уу гээл гиюурч байдаг юм байна

    Хариулах
    • 202.179.21.218
      2022/04/13

      Sum bish aimag malaaa

    • 43.250.126.130
      2022/04/13

      Сум биш аймгийн төв шүү тэр дундаа говийн аймагт энэ төсөл ус агаар мэт хэрэгтэй

  • 150.129.142.89
    2022/04/13

    Усан бассейн барих нь зөв.Гэхдээ 13тэрбум арай их юм биш үү.Үнэндээ бол 3ны нэгээр 4тэрбум байхад хувийн хэвшил бариндаа.

    Хариулах
  • 192.82.74.33
    2022/04/13

    Ee manai goviihon ch usand muu shde banntai us haraad tolgoin ergedeg humuus

    Хариулах