Налайх дүүрэгт дөрвөн сартай хүүхдийг гадаа гудамжинд тавьж, аав ээж нь хоорондоо хэрэлдээд 30 гаруй минут орхиж явлаа гэх тайлбартай зураг өчигдөр цахим орчинд цацагдсан.
Улмаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд ажиллаж эцэг эхийг нь Эрүүлжүүлэх байр руу явуулжээ. Харин дөрвөн сартай хүүхдийг түр хамгаалах байранд авсан байна.
Хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа талаар тус газраас мэдээлжээ.
Мөн энэ талаар ЦЕГ-аас тодруулахад " Эцэг эхийг нь эрүүлжүүлсэн. Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс тэднийг шалгаж байгаа. Хүүхдийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Одоогоор хамгаалах байранд байгаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.138.141
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах202.126.89.142
Nadad iim huuhed zayaagaasai
Хариулах