Сурагчид нь багшийн дүн, залуучууд нь даргын тушаал хүлээдэг нийгэм болсон байгааг харахад харамсалтай байдаг

2022/04/15

Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, Хувь хүний хөгжлийн Франклин клубийн үүсгэн байгуулагч, Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аяны үндсэн илтгэгч Н.Булгантамиртай ярилцлаа.

 Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бидэнд “Ирээдүйн эзэд-2022” мэргэжил сонголтын үндэсний аяны үндсэн илтгэгчийн хувьд тус аяны талаар сэтгэгдлээ манай уншигчдад хуваалцаач.

 Сайн байна уу? Юуны өмнө танай хамт олон болон энэхүү ярилцлагыг хүлээн авах нийт уншигч нартаа энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар болон Отгонтэнгэр их сургууль хамтран 2018 оноос хойш “ИРЭЭДҮЙН ЭЗЭД” мэргэжил сонголтын аяныг хамтран зохион байгуулж байна. 


            21 аймаг, 9-н дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчидтай уулзаж, мэргэжил сонголтын зөвлөгөө өгч, чухамдаа сурагчдын хувьд “би хичээлдээ муу юм чинь эсвэл ээж аав минь намайг хуульч, эмч, эдийн засагч, сэтгэл зүйч болоорой” гэсэн болохоор би болох ёстой гэж боддог гэж ярих олон хүүхэдтэй нүүр тулдаг.

            Гэтэл мэргэжил сонголт бол хүний амьдралын хамгийн чухал сонголтуудын нэг шүү дээ. Ажилдаа дуртай хүн амжилт гаргадаг, амжилттай байхын үндэс нь хийж байгаа зүйлдээ дурлах, хийж байгаа зүйлийнхээ төлөө бүтээх юмсан, болгох юмсан гэсэн бодолтой олон залуучуудыг бэлтгэж байж өглөө ажилдаа ирээд, орой буцдаг цагаа бүртгүүлэхийг ажил гэж ойлгодог олон залуучуудад өөрчлөлт өгөхийн эхлэл.

            Үндсэндээ хүүхдүүд зөв мэргэжлээ сонгох нь Монгол Улсын ирээдүйн хөгжил, төрийн албаны бүтээмжинд ихээхэн өөрчлөлт авчрах болно гэж итгэдэг учраас уг аяныг зохион байгуулан явж байна аа.              

Хэнтий аймгийн нэгэн сурагч таны лекц маш их таалагдсан талаар сэтгэгдлээ цахим ертөнцөд хуваалцсан байсан. Та лекцээрээ дамжуулаад сурагчдад ямар мэдээлэл өгдөг вэ? Юуг ойлгуулах хүсэлтэй байдаг вэ?

            Би лекцээрээ дамжуулаад “Өнөөдөр чиний хэн байх нь тийм ч чухал биш, харин ирээдүйд чи хэн болох нь чухал юм шүү” гэдэг үгийг л ойлгуулахыг хүсдэг. Яг одоо хичээлдээ тааруу сурагч байж болох л юм. Гэхдээ чи хэн нэгний хэлсэн шиг муу хүүхэд биш. Чи хангалттай хичээх шалтгаанаа олоогүй байгаагүй гэсэн үг. Харин бид хамтдаа хичээх шалтгаанаа лекцийн дараа олох болно гэж хэлдэг. Олон хүүхдүүд Instagram, Facebook-ээр холбогдож лекц таалагдсан шүү, танд баярлалаа гэх үгсийг хэлсээр байна. Хариуд нь би дүү нартаа илүү өндөрт өсөн дэвшээрэй хэмээн хэлдэг. Тэд бас бид энэ улсын ирээдүй учраас нэгнээ дэмжиж, илүү өрсөлдөх чадвартай иргэдийг бэлтгэх ёстой гэж боддог.

Таныг мөн төрийн албанд ажиллаж байгаа зарим залуучуудад “Би байгууллагынхаа манлайлагч” сэдэвтэй сургалт орж байгаа гэсэн. Энэ сургалтын талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.

Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Залуучуудын хөгжлийн зөвлөл аймаг, дүүргийн залуучуудад сургалт орох болсон. Залуу хүний хувьд энэ сургалт маш их таалагдаж байгаагаа нуугаад яахав дээ. Залуучуудын ажиллах арга барил, аливаа асуудалд хандлага, байгууллагын соёл өөр төвшинд очих ёстой болсон шүү дээ. Тиймээс энэ удаагийн сургалтаараа та байгууллагынхаа манлайлагч болоход ямар зан чанар дутаж байгаа талаар нийтлэг байдаг кейс дээр өөрийнхөө сургалтын агуулгыг бэлтгэсэн. Ер нь бол энэ удаад нэг аймагт хоёр сургалт орж байна. Залуучуудад нь байгууллагын соёл, манлайллын сургалт харин сурагчдад мэргэжил сонголтын лекцийг тус тус уншиж байгаа. Суурь шалтгааны хувьд нэг зүйл дээр буцаад л очдог. Хүн ажил, мэргэжилдээ дургүй бол ямар ч бүтээмж гардаггүй, үнэндээ сэтгэл ч гардаггүй. Бид тийм маш олон жишээг мэддэг шүү дээ. Байгууллагын жижүүр үүдэндээ байгаа хогийг аваад, салхинд унасан хогийн саваа босгоход ямар ч төсөв хэрэггүй, гэхдээ л даргын тушаал хардаг. Ингээд бодохоор сурагчид нь багшийн дүн, ажилтан нь даргын тушаал хүлээдэг сөрөг хандлагатай  нийгэм бүтэхвий гэж айдаг.

Таны хувьд сурагчидтай хэр удаан ажиллаж байна вэ?           

Миний хувьд 2016 оноос хойш Хувь хүний хөгжлийн Франклин клубийг байгуулаад сурагч нарт мэтгэлцээн, илтгэх ур чадвар зааж эхлэсэн. Тэр цагаас хойш тасралтгүй сурагчидтай холбоотой байна.

Сурагчидтай ажиллахдаа ямар чадвар эзэмшүүлье гэж зорьдог вэ?

Сурагч нарт байдаг өөрийн онцлог, итгэл үнэмшил, сэтгэлзүйн байдал дээр тулгуурлан сургалтаа ордог болсон. Ер нь бол сонирхолыг нь татаж байж л сургалт амжилттай болно. Хэрэглэгчээ мэдрэхгүй бараа үйлдвэрлэж болохгүй шүү дээ. Түүнтэй агаар нэг зүйл гэж боддог. 

Та хэлэхдээ сурагчдад мэргэжил сонголттой холбоотой лекц уншихаас гадна төрийн албаны ажилчдад давхар лекц уншиж байгаа гэж байсан. Тэгвэл ажил эрхэлж буй залуучууд сурагчдаас ялгаатай зүйл юу ажиглагдаж байна вэ?

Сурагчид дөнгөж юмсыг таньж мэдэж эхлэж байдаг учраас миний хүргэхийг зорьж буй санааг хурдан хүлээж авч байгаа нь мэдрэгддэг. Харин амьдралд хөл тавьж, нийгмийн харилцаанд тодорхой байр суурьтай болсон залуучууд юмсыг илүү тунгааж, бодит байдалтай харьцуулж, авах гээхийн ухаанаар ханддаг. Үүнээс нь би өөрөө ч суралцсаар явна.

Таны зүгээс ярилцлага уншиж буй залуучуудад хандаж хэлэх зүйл байна уу?

Тэгэлгүй яахав. Би өөрөө ч суралцсаар явна гэж хэлсэн шүү дээ. Үүнээс харахад би залуустаа хэрэгтэй мэдээлэл өгөхийн зэрэгцээ өөрөө түүнээсээ алхам тутамдаа шинэ зүйлийг сурч мэддэг. Тэгэхээр залуу нас гэдэг бол эцэс төгсгөлгүй сурах үйл явц бөгөөд шинийг сэдэх гайхалтай аялалд биднийг хөтөлсөөр байдаг. Тиймээс үүнийг уншиж буй залуус та бүхэн ч бас өөрийн гэсэн аялалаа эхлүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд томоос том амжилт хүсье. Хэзээ ч бүү зогсоорой...

Танд баярлалаа, таны ажилд өндрөөс өндөр амжилт хүсэе.

 



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.25
    2022/04/17

    сурагчид сурагч нар монгол хэлээ сур.

    Хариулах
  • 213.87.152.184
    2022/04/16

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 64.119.20.22
    2022/04/15

    Үнэхээр сайхн болсоон

    Хариулах
  • 202.131.251.135
    2022/04/15

    joohon ym baij bur neg hulgaich ah nar shigee pop zan suucihsn iim nohduud ulsiin ireedui gher mongol uls min yandaa...

    Хариулах
  • 106.130.181.56
    2022/04/15

    Bur 90 d ond suragch oyutan bhd dungiin hoinoos uhchih geed guigeed bdg huuhduud zondoo bsn.

    Хариулах
  • 203.91.115.56
    2022/04/15

    Unhr l zaluu uyiin manlailal shuu. Ene nasn deeree uyiin zaluus bolon ooriin dood uydee eyrgr noloolj baidg tanid iluu ih amjilt husy.

    Хариулах
  • 103.14.37.125
    2022/04/15

    huuuy jinhene dargiin tsunh baridag sda ingej shaaj bolj bgaamuudaA?

    Хариулах