БГД-ын Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугарыг эмч, ажилтнуудынх нь гомдлоор АТГ-аас ажлын хэсэг гарган шалгаж байгаа аж.
З.Балдандугар цалингийн сангаасаа МҮИС руу түрээс, шатахуун гэх агуулгаар их хэмжээний мөнгө шилжүүлжээ. Эмч, ажилтнуудынхаа цалин хөлсийг нэмээгүй хэрнээ МҮИС-ийн дэргэдэх хувийн эмнэлэгт их хэмжээний мөнгө шилжүүлсэнд эмч, ажилтнууд бухимдаж өргөдөл гомдол гаргажээ.
Тэд эмнэлгийн дарга З.Балдандугарыг санхүүтэй холбоотой хууль бус үйл ажиллагаагаа таслан зогсоохгүй бол ажил хаялт зарлахад бэлэн байгаа гэнэ.
Харин салбарын сайд С.Энхболд З.Балдандугарын энэ мэт үйлдлийг хараагүй мэт, ил далд хамгаалсаар ирсэн нь тэд эртнээс ашиг сонирхол нэгтэй явж ирсэнтэй холбоотой гэж хардах хэсэг байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд 145 ортой яаралтай тусламжийн төвийг татан буулгаж, нэг бүр нь 590 саяын үнэтэй 2 ширхэг хүчилтөрөгчийн үйлдвэрийг Монголын Үндэсний их сургуулийн дэргэдэх хувийн эмнэлэгт ашиглуулах шийдвэрийг гаргасан байдаг.
Ингэхдээ дээрх ажлаа мөн л өөрийн хүн гэгдэх З.Балдандугараар дамжуулан гүйцэтгэсэн байж болзошгүй дүр зураг харагддаг. Тодруулбал өндөр үнэ бүхий хүчилтөрөгчийн үйлдвэрийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар ямар ч тендергүйгээр МҮИС-д ашиглуулж байгаа нь АТГ-т шалгагдах үндэслэл болжээ.
Энэ мэт гомдол, мэдээллийн дагуу АТГ-аас ажлын хэсэг гарч, өчигдөр З.Балдандугарын албан өрөөнд үзлэг нэгжлэг хийсэн гэх мэдээлэл байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.101
Ene balaidugar iig zailuulaach....emnel eg ni dampuurlaa.......
Хариулах213.87.152.184
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах202.9.41.158
Мөнхбатын хийсэн ажил
Хариулах