Мөсөн сийлбэрийн ДАШТ-ээс Ц.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ

С.Гандэлгэр
2022/04/15

Дэлхийн мөсөн сийлбэрийн аварга шалгаруулах тэмцээн Италийн Гаэта хотод зохион байгуулагдлаа. Тус тэмцээнээс манай улсын сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртжээ.

Энэхүү тэмцээнд 2021,2022 онд дэлхийн хэмжээний томоохон тэмцээнүүдэд амжилт гаргасан 14 сийлбэрч  өрсөлдөж Латви Улсын сийлбэрч Карлис Иле тэргүүлж, удаах байрт Канадын Росс Бейсес шалгарчээ.

Манай улсын сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ эхний өдөр гурван цагийн дотор наймаалж урласан бол тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэй хүний дүр төрхийг бүтээжээ. Түүний хувьд 2006 оноос дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд улсаа төлөөлөн оролцож буй сийлбэрч юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.152.184
    2022/04/16

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах