Засгийн газар ээлжит бус хуралдааныхаа шийдвэрийг танилцууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
"Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, саяхан болсон жагсаалтай холбоотойгоор 15 багц шаардлага болон бичгээр ирүүлсэн 270 гаруй шаардлагын дагуу ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотой асуудлыг өнөөдөр хэлэлцсэн. Ирүүлсэн шаардлагыг ангилан үзвэл:
Иргэдийн ирүүлсэн дээрх шаардлагын 60 орчим хувь нь ойрын хугацаанд шийдвэрлэгдэх боломжтой буюу үнийн өсөлттэй холбоотой асуудал байна.
Ачаа тээврийн эргэлттэй холбоотой бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Тиймээс стандарт бус арга хэмжээ авахаас аргагүй болж байна. Гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг зохицуулах хууль өнөөдөр батлагдлаа.
Нэгдүгээрт Шатахууны үнийг тогтвортой барих зорилгоор шатахуун импортлогчдод валютын дэмжлэг үзүүлнэ. Монголбанктай хамтарч шатахууны үнийг боломжит дээд хувилбараар барих эрхзүйн орчин үүслээ. Энэ багц арга хэмжээнд ойролцоогоор 100 орчим сая ам.доллар зарцуулах тооцоо гарсан. Дэлхийн зах зээлд шатахууны үнэ нэмэгдэж байгаа, манай улсад 1000 төгрөгөөр нэмэгдэх судалгаа гарсан.
Хоёрдугаарт Хууль батлагдсанаар гурил махны үнийг тогтоон барих боломж бүрдлээ. Энэ хүрээнд нөөцөд байсан улаан буудайг ААН-үүдээс худалдаж авна. Цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын татварыг 2022 он дуустал 5 хувиар хөнгөлөх саналаа УИХ-д оруулах гэж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.152.184
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах