2022 оны Улсын төсөвт хоёр дахь удаагаа тодотгол хийхээр Засгийн газраас УИХ-д оруулж ирээд байна. Өчигдөр /2022.04.19/ МАН-ын бүлэг хуралдаж, тус асуудлыг хэлэлцсэн. Төсөвт тодотгол хийх зорилго нь үнийн хөөрөгдөлд хариу арга хэмжээ авах, инфляцыг барих, төсвийн хэмнэлтийн горимд шилжих, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг шийдэх зэрэг юм.
Ингэхдээ 94 төслийг зогсоож, 331 төслийн зардлыг танаж, нийтдээ 518.9 тэрбум төгрөг танагдаж байгаа юм.
Нэн яаралтай бус нийт 94 төслийг зогсоож, 103.8 тэрбум төгрөгийг хэмнэж байгаа бөгөөд үүнд наадмын талбай, соёлын төв, спорт заал, усан бассейн зэрэг бүтээн байгуулалтууд багтах аж.
Ажлын явц гүйцэтгэлтэй уялдуулан энэ онд ашиглалтад орох боломжгүй зарим төслүүдийн санхүүжих дүнг бууруулж хойшлуулах. Үүнд нийтдээ 331 төсөл 415.1 тэрбум төгрөгийн танана.
Харин энэ онд ашиглалтад орох 691 төслийг зогсоохгүйгээр үргэлжлүүлэх юм.
Үүнд: Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дотуур байр, авто зам, эрчим хүч, инженерийн дэд бүтэц зэрэг төслүүд хамаарагдаж байгаа юм.
Удтал хуралдсан МАН-ын бүлэг тал талд өөр байр суурь илэрхийлж, тойрогт нь хийх бүтээн байгуулалтын төсвөөс танаж буйд, НДШ-ийн 50 хувийг ажилтанд буцааж олгох зэрэг асуудлыг эсэргүүцсэн байр суурь илэрхийлсэн ч УИХ-аар хэлэлцэхийг дэмжжээ.
Ямартай ч тойргийнхоо бүтээн байгуулалтаас тануулсан УИХ-ын гишүүд энэ асуудалд няхуур хандаж буй бөгөөд УИХ-аар хэлэлцэх процесс нээлттэй биш хаалттай явагдаж, танагдсан бүтээн байгуулалтынхаа сайн тал, ач холбогдлыг тайлбарлаж төсөвт үлдээхээр зэхэх биз.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.128.179
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах