АТГ-аас яг одоо Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн хамаарал бүхий обьектуудад нэгжлэг хийж байгаа талаар зарим эх сурвалжууд мэдээлж байна.
Ерөнхий прокурор асан М.Энх-Амгаланг Зам тээврийн сайд асан А.Гансүхтэй холбгдуулан АТГ-аас өнгөрсөн сараас эхлэн шалгаж эхэлсэн. Тодруулбал А.Гансүх нь хотын төвийн “А” зэрэглэлийн бүсэд 10 га газартай “Нью даун таун” ХХК-ийн 16 хувьцааг Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд санал болгосон, улмаар авлига өгсөн гэх мэдээлэл байгаа юм. Улмаар тохиролцож, М.Энх-Амгалан өөрийн төрсөн дүү М.Бат-Амгаланг “Нью даун таун” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болгож, А.Гансүхийн хэрэг хаагдсан гэх мэдээлэл байдаг билээ.
Учир нь А.Гансүхийн хэргийг 2017 оны 11 дүгээр сард прокурорын байгууллагад шилжүүлсэн боловч удалгүй хэргийг хаасан юм.Өнгөрсөн баасан гаригт А.Гансүх болон М.Энх-Амгалан нарыг АТГ-аас мэдүүлэг өгөхөөр дуудсан боловч тэд очоогүй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.70.193
Үр дүн. Үр дүн хэрэгтэй.
Хариулах213.87.128.179
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах202.126.90.91
Gansuh magadgui shu.
Хариулах192.82.87.198
Энх амгалан прокурор ажлаа сайн хийсэн дээ.
Хариулах