Зургаан сартай жирэмсэн эмэгтэйд овог нэр АНДУУРЧ үр зулбуулах эм уулгаснаас ураг ЭНДЖЭЭ

2022/04/19

Өнгөрөгч сарын 26-ны өдөр ЭХЭМҮТ-ийн эмчийн хариуцлагагүй ажиллагаанаас болж нэг сартай жирэмсэн эх хагалгаанд орж улмаар ураг эндсэн талаар бид мэдээлсэн.  Тухайн тохиолдол нь 2022.03.26-нд яаралтай дуудлагаар ЭХЭМҮТ-д хүргэгдэж, их хэмжээний /1.5л/ цус алдсаны улмаас өндгөвчний хагалгаанд орох шаардлагатай болсон. Хагалгаанд орохын өмнө жирэмсний тестээр шалгахад хоёр зураас гарсан байхад огт жирэмсэн биш гэж оношилж хүчтэй эм тариа хэрэглэж улмаар ураг энджээ. 

Хохирогч гэр бүл эмчийн хариуцлагагүй байдлаас болоод 4 жил хүлээсэн хүүхдээ алдсан эцэг, эх гомдолтой байгаагаа хэлж байлаа. 

Тэгвэл энэ талаар ЭХЭМҮТ-ийн удирдлагуудаас тодруулга мэдээлэл авах үед бас нэгэн хохирсон гэр бүл бидэнд хандсан юм. Тодруулбал ЭХЭМҮТ-ын сувилагч овог андуурч үр хөндүүлэх эм өгсний улмаас арван жил хүлээсэн зургаан сартай ураг нь энджээ. Хохирогч гэр бүлийн зүгээс ч гомдолтой байгаагаа хэлсэн юм. 

Хохирогч Н: "Зургаан сартай жирэмсэн хүн хяналтдаа орох гэж ЭХЭМҮТ дээр ирээд ийм явдал болчихлоо. Буруу эм уулгасан байсан. Манай хүн өөрөө сонсголын бэрхшээлтэй, группд байдаг хүн.  2012 тоот очоод коридорт нь хүлээгээд сууж байтал чамайг Нандинцэцэг гэдэг үү, яасан удаж ирдэг юм, наад гадуур хувцсаа тайлаад, ширээн дээр байгаа эмийг уу гэж хэлсэн.  Манай хүн хяналтын дэвтрээ өгсөн чинь тэрийг нь ч харалгүй шидчихсэн байсан.  Уух л ёстой юм байлгүй гэж бодоод уусан. Төд удалгүй гэдэс нь базалж эхлэхэд чи чинь хэний Нандинцэцэг юм бэ гэхэд нь манай хүн овог нэрээ хэлсэн чинь "Өө яана аа хүн андуурчихсан байна" гэж хэлсэн. Үнэхээр гомдолтой байна. Энд ямар хүүхдээ алдах гэж ирсэн биш. Өнөөдөр 7:45 минутад нас барсан миний хүүхэд. Би өөрөө харж байгаад л алдлаа даа. Адаглаад манай хүн бид хоёроос тэр сувилагч өөрөө ирээд биеэрээ уучлалт гуйгаагүй. Өргөдөл гаргах хугацаанд тэр сувилагч, амбулаторийн эрхлэгч нь ирж уулзсан. Би эхнэрээ түрээд тариа, зүрхний цохилтыг нь үзүүлэх гээд явж байхад  миний хүүхдийг "хорлож алсан" тэр хүн ажлаа хийж байна. Хариуцлага тооцсон ч юм уу үгүй ч юм уу. Би тэгээд бүр цагдаа дуудаж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн" хэмээв.

Эмнэлгийн зүгээс буруугаа хүлээж, хохирогчдоос уучлалт гуйсан. Алдаа гаргасан ажилтанд зохих арга хэмжээг авна гэдэг мэдээллийг өгсөн юм.

 



Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 126.35.206.194
    2022/04/20

    Ovog ner nas 3 g davgar hyanah heregtei shtee. Adil nertei hun zondoo shtee. Yamar hariutslaguu mbee

    Хариулах
  • 122.201.23.84
    2022/04/20

    Сувилагч нарынхаа цалинг нэмэхгүй бол хэн хүний амь нас, эрүүл мэндийн төлөө ажиллах юм бэ

    Хариулах
    • 103.212.119.229
      2022/04/20

      Za uuchilaarai tsalin buhel buten huuhediin ami nas 2 uur bgaa shuu haa hamaagui gazar yu bichne we?

    • 150.129.142.144
      2022/04/20

      Цалин бага гээд л хүмүүсийг эрүүл мэндээр нь хохироогоод ,эмийг нь сольж уулгаад л загнаж зандчаад байх ёстой юу?! Тэгчихээд дуртай дургүй уучлал гуйсан болоод ээлжит ажлаа хийгээд байх нь л дээ.

  • 213.87.128.179
    2022/04/20

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 192.82.86.72
    2022/04/20

    Зарим эмч, сувилагч нар үнэхээр хариуцлагагүй байдаг үү дээр нь бас сэтгэл ер байхгүй муухай шүү!!!

    Хариулах
  • 202.21.107.120
    2022/04/20

    Үнэхээр байж боломжгүй булай, хэрцгий үйлдэл байна. Заавал хариуцлага тооц. Хүний амь нас хөнөөсөн байна шүү дээ. Үрээ алдсан эхэд эмгэнэл илэрхийлье, ямар их зовж шаналж байгаа бол доо, хөөрхий.

    Хариулах
  • 66.181.186.122
    2022/04/19

    Эмч нар ёстой хайнга хагас хугас орон гаран болчихсон бна лээ.Зарим үед эмээ андуураад бичээд уучлаарай түрүүчийн хүний эмийг биччихэж гэдэг.Эмч нараа хянаж шалгаж хариуцлага тооцдог болмоор юм.ЭмЭч хүн эмнэх бтал эрүүл бус болгоод хаячихдаг

    Хариулах
    • 103.229.120.152
      2022/04/20

      Хариуцлага тооцохын өмнө цаг наргүй биш цаг нартай ажиллуулахгүй бол болохгүй дээ. Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, нойр муутай ядруу ямар ч хүний анхаарал алдагддаг шүү дээ. Жолоочийг хүртэл хэт ядарсан үедээ жолоо барихыг дүрмээрээ хориглодог.

  • 192.82.85.212
    2022/04/19

    Байж боломгүй алдаа,ахиж эмнэлэгт бүү ажлууд хүйтэн зүрх сэтгэлтэй юм байна

    Хариулах
  • 66.181.181.134
    2022/04/19

    Хариулах
    • 66.181.181.134
      2022/04/19

      Яанаа том алдаа гаргаж хайран олон жил хүлээсэн хүүхдийг нь явуулчихдаг .туг буруу юм хийчихдэг . Эвий дээ яана даа.

  • 202.55.188.33
    2022/04/19

    Emnelgiin zahiral ni bas avilgatai holbootoi asuudaltai nuhur baigaa. Odoo zahiraltai ni hamt hariutslaga tootsoh heregtei.

    Хариулах