Сэлэнгэ мөрөнд осолдсон байж болзошгүй 6-47 насны гурван иргэнийг эрэн хайж байна

С.Гандэлгэр
2022/04/20

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км-т/ Хялганат тосгоноос баруун зүгт 35 км-т/ “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан 3 хүн 04.09-ний өдрөөс сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 04.12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан. 04.19-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд  иргэн С /47 настай, эрэгтэй/,  О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг 3 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг “Харлагын голын-Адаг” гэдэг газраас зүүн зүгт 1 км-т урсан 6 метрийн гүнд 14 удаагийн шумбалт хийж, 2 дугаар бүлэг Харлагын голын-Адаг гэдэг газраас зүүн зүгт 3 км голын эрэг болон усаар хайж,  3 дугаар бүлэг тус сумын Ингэтийн гүүрнээс Хялганатын гүүр хүртэл зүүн зүгт 30 км-т  урсаж, тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 04.20-ны өдрийн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ. 

Эх сурвалж: ОБЕГ



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.162.170
    2022/04/21

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах