Л.Энх-Амгалан: Орон сууцны нэгдүгээр давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авна

С.Гандэлгэр
2022/04/20

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал, шийдэл” сэдвээр нийслэлээс сонгогдсон гишүүдэд танилцуулга хийлээ.

Тэрбээр: "Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахад шинээр 280 цэцэрлэг барих шаардлагатай. Нийслэлд жилд дунджаар 60-70 мянган хүн шилжин ирдэг гэж тооцвол улсын төсвийн хөрөнгөөр цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг шийдэх боломжгүй. Иймээс цэцэрлэгийн барилгыг улс, нийслэлийн төсөв болон төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр барихын зэрэгцээ цэцэрлэгийн зориулалттай барилгыг түрээслэх, байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих, хувийн цэцэрлэгүүдийн сул орон зайд хүүхэд хүлээн авах боломжийг бүрдүүлэхэд анхаарна. Ингэхдээ хүүхдийн тоогоор хувьсан зардал болон хоолны зардлыг олгохоор тооцсон. Алслагдсан гэр хороололд “Өргөө” цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэх бөгөөд энэ онд хоёр цэцэрлэг барихаар төсөвт суулгасан байгаа” гэв.

Орон сууцны нэгдүгээр давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авах, өөрийн газар дээр цэцэрлэг барьсан тохиолдолд төрөөс дэмжиж татварын хөнгөлөлт үзүүлэх талаар арга хэмжээ авах юм.



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.162.170
    2022/04/21

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 202.9.40.249
    2022/04/20

    15-р хороолол Жуковт хуучин Орос цэцэрлэг байсан маш том газартай барилга байна, үүнийг зориулалтаар нь ажиллуулахад анхаарна уу? Оросуудын үлдээсэн барилга Төрийн өмчид баймаар.

    Хариулах
  • 59.153.114.57
    2022/04/20

    Орон сууц барьх даа сургууль цэцэрлэгийг нь хамт тусгаж бай үүнээс хойш сургууль цэцэрлэггүй орон сууцны хороолол хотхон барих зөвшөөрөл өгөхгүй байх хэрэгтэй .Гэнэт л цэцэрлэг сургууль хэрэгтэй гэж сэрж дээ эд нар жагсаалаас жаахан юм ойлгож .Шаардлагатай бол зарим барилга байшинг нураагаал оронд нь цэцэрлэг сургууль барихгүй юу

    Хариулах
  • 103.57.94.183
    2022/04/20

    hotod tsetserleg surguuli barih gazargvi yum chinodoo yah ve .dee1davhart gej bgaa bolovch hog unerteed baidgn hog haydg tseg nb shdee

    Хариулах
  • 192.82.72.2
    2022/04/20

    Орон сууцны гаднах зогсоолуудад анхаарч түрээс төлбөртэй болгохгүй бол үнэхээр хэцүү байгаа шүү.

    Хариулах
  • 122.201.21.83
    2022/04/20

    Сүүлийн үед сургууль цэцэрлэггүй хорооллууд олон барьсанаар хотын замын түгжрэл эхэлсэн.

    Хариулах
  • 202.126.90.114
    2022/04/20

    Zuw sanaa bnaa xydaldaj bolnoo

    Хариулах
  • 202.9.46.143
    2022/04/20

    байр зарнаа. төмөр зам арктай шар байранд 120 мкв үйлчилгээний 6 өрөө . авсан хүн нь цэцэрлэг өдөр өнжүүлэх хийвэл боломжтой. үнэ 280 сая. утас 99221767

    Хариулах
  • 106.101.195.149
    2022/04/20

    зөв санаа бна солонгосд бас байрны 1 давхарт цэцэрлэгийн үйл ажилгаа явуулдаг

    Хариулах