Д.Ононхангай: Оюу толгой бол хүний хөдөлмөрийг мөлжиж, хэрхэн яаж дарамтлах вэ гэдгээ хамгийн сайн мэддэг газар

Х.Есү
2022/04/21

Оюутолгой ХХК ашигтай ажиллаж байгаа хэрнээ Монгол ажилтнуудынхаа цалинг 30-50 хувь бууруулсныг эсэргүүцэж жагсав. 

Д.Ононхангай:  Уурхайчид маань өнөөдөр хууль бусаар цалин хасч байгаа энэ нөхцөл байдлыг эсэргүүцэж цуглая гэсэн юм. Энэ асуудал шинэ хөдөлмөрийн хууль хэрэгжсэнээс эхлээд л явж байгаа асуудал. 

Би их олон юм ярихгүй зүгээр нэг л зүйлийг хэлье. Ажлын байрны дарамт гэдэг зүйлийг бол маш сонгодог шилдэг утгаар нь хэрэгжүүлдэг. Энэ хэрэгжүүлж байгаа зүйлийг нь манай бусад компаниуд ч дагаж мөрдөж хэрэгжүүлдэг. Хамгийн том толгой газар бол ерөөсөө Оюу толгой компани. Монгол улсын хуулийг яаж зөрчиж болох уу, яаж дарамталж болох уу, яаж хөдөлмөрийг нь мөлжиж болох уу, үнэгүйдүүлж болох уу гэдгийг бусдадаа сургалт хэлбэрээр харуулж байдаг тийм газар. Би энийг хариуцлагатайгаар хэлье. Ингэлээ гээд нэр хүндэд халдлаа, гүтгэлээ гээд шүүхэд хандаж болно. Гэхдээ надад бүх баримт нь байгаа. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.109.39
    2022/04/22

    Daramtluulan daramtluulan ajillaach baihaar halagdaad ever yamar ch daramrgui gazar ajild orooch dee mergejil chadahgui baigaa bol

    Хариулах
  • 213.87.135.158
    2022/04/22

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 202.126.88.182
    2022/04/21

    Харин тийм.

    Хариулах
  • 66.181.188.23
    2022/04/21

    чи капитилизм гэдгийг мэдэхгүй л байна даа хүний цус хөлсийг сорж баяждаг ертөнц шүү дээ

    Хариулах