​ С.Эрдэнэ: ҮАБЗ-ийн нэр ашиглаж 2 сая доллар хилээр нэвтрүүлсэн, бусадтай үгсэж мөнгө угаасан хэргийг ШАЛГУУЛНА

2022/04/22

Ардчилсан нам өнөөдөр /2022.04.22/ Монгол Улсын болон олон улсын хууль дүрмийг ноцтой зөрчсөн төрийн өндөр албан тушаал хашиж байсан этгээдүүдийн талаар мэдээлэл хийлээ.

 Улмаар уг асуудлыг Монгол Улсын хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь хангалтгүй гэж үзсэн тул АНУ болон Европын холбооны хууль хяналтын болон прокурорын байгууллагад хандаж байгаагаа мэдэгдлээ.


АН-ын дарга С.Эрдэнэ “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга асан А.Гансүх нар ОХУ-ын зарим томоохон албан тушаалтантай бүлэглэн, мөнгө угаасан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг мэдэгдэлдээ дурдсан байгаа.  

2021 оны 2 дугаар сарын 12-нд ҮАБЗ-ийн нэр бүхий ажилтнууд болох Ж.Бямбацогт, Г.Галбадрах нар нь УНУ 0536 улсын дугаартай “Ланд криузер-200” маркийн автомашинтай Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор хил нэвтэрсэн. Ингэхдээ тухайн үед Ерөнхийлөгч байсан Х.Баттулгын ОХУ-д хийх албан ёсны айлчлалын бэлтгэл хангах, холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийхээр явж байна гэж мэдүүлж гарсан байдаг. 

Гэхдээ хилээр гарсан даруйдаа тус улсын Аюулгүй байдлын гишүүд, Батлан хамгаалах яамны зарим албан тушаалтан, Газрын тосны компани, УБТЗ-ын удирдлагуудтай уулзсан байдаг. Дараа нь мөн оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Ж.Бямбацогт тус улсад үлдсэн бол Г.Галбадрах Монгол Улсын хилээр нэвтэрсэн. Дээрх нэр дурдсан хоёр хүн ОХУ-аас бэлнээр хоёр сая ам.долларыг дөрвөн ширхэг хайрцагт хийж, машиныхаа хаалгануудыг ҮАБЗ гэж лацдаад, хяналт шалгалтгүй оруулсныг олон нийтийн сүлжээгээр тухайн үед мэдээлж байсан. Тагнуул, хууль хүчний байгууллагууд үзлэг шалгалт хийж байсан.

УНУ 0336 улсын дугаартай “Ланд криузер 200” автомашинтай ҮАБЗ-ийн хүмүүс 2021 оны хоёрдугаар сарын 16-нд Хан-Уул дүүргийн Спорт цогцолборын зочид буудал орчимд УН 0390 дугаартай “Ланд криузер-200” автомашины хүмүүстэй уулзсан. УНУ 0390 дугаар нь мөнгөлөг өнгийн Lexus-470 маркийн автомашинд 2020 онд бүртгэгдсэн дугаар байсан.

Өөрөөр хэлбэл, хуурамч дугаар ашиглаж, дандаа мөрөө буруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд хийсэн байдаг.

Ямартай ч энэ их хэмжээний мөнгийг гаалийн хяналт, татваргүй хараа хяналтаас гадуур оруулж ирээд хэний халаасанд, юунд зарцуулсан нь тодорхойгүй.

 Энэ асуудлаар АТГ, ТЕГ-т тавьсан ч шалгалтын дүнг нийтэд өнөөдрийг хүртэл мэдээлээгүй. Ийм байдлаар өнөөдөр Монгол Улсад их хэмжээний валют оруулж, эзэн холбогдогчгүй алга болж байгаа нь ноцтой гэмт хэрэг. Энэ бол терроризмыг санхүүжүүлэхээс эхлээд ноцтой үр дагавар дагуулах эрсдэлтэй.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгч асан Х.Баттулга Беларусийн ерөнхийлөгчтэй хамтран мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн. 

Белаз бол Беларусийн төрийн өмчийн компани бөгөөд Монгол дахь албан ёсны диллер болох “Юнайтед беллаз машинер” компаниар дамжуулан ачааны болон бусад автомашиныг борлуулдаг. Энэ компаниар дамжуулан мөнгө угаадаг. 

Хамаарал бүхий 20 хүний материал, 10 гаруй гэмт хэргийн шинжтэй баримтыг холбогдох албаныханд хүргүүлж байгаа” гэв.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.161.152
    2022/04/23

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
    • 192.82.71.62
      2022/04/23

      hyn bn uu