Нийслэлийн замын түгжрэлийн бууруулахтай холбоотой хөнгөн галт тэрэгний төсөл буюу LRT төслийг Төсвийн толдотголоос хассан нь нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн эгдүүцлийг хүргээж амжсан. УИХ-ын чуулганы хурал дээр нийслэлийн болон хөдөө орон нутгийн төсвийн зөрүүтэй байдлын талаар УИХ-ын гишүүд хүчтэй маргаад авсан.
Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа дараах зүйлийг бичжээ.
Тэрбээр "Бид цар тахлын хүнд хэцүүг хүчээ нэгтгэж, мөн иргэдийн дэмжлэг байсан учраас туулан давж чадсан. Одоо дайн байлдааны сөрөг нөлөөтэй нүүр тулан тэмцэж байна.
МАН бүх шатанд засаглаж буй учраас бид өнөө маргаашийг гал унтраах, аргацаасан байдлаар ажиллах бус улс орны ирээдүйгээ харсан зарим төслөө явуулах ёстой. Ийм цаг үе бидэнд олон тохиохгүй.
Бид түгжрэлийг бууруулах олон арга хэмжээ төлөвлөөд байгаа. Жишээ нь, УИХ, Засгийн газар энэ удаагийн төсвийн тодотголоор Сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хамран сургах тойргоор суралцуулснаар түгжрэл бууруулахад ч нөлөө үзүүлнэ. Бас нэг чухал зүйл бол Нийслэл хотын нэг төвт төвлөрлийг задлахын тулд нисэхээс сансар хүртэл тулгуурт гүүрэн зонхилсон зам бүхий хөнгөн галт тэрэг явуулдаг болсноор мэргэжилтнүүдийн тооцсоноор 20-иос доошгүй хувиар түгжрэлийг бууруулж, цаашид Яармагаас Хөшигтийн хөндий хүртэл зайд хотжилт суурьшлын бүсийг нэмэгдүүлэх таатай боломж бүрдэнэ. Энэ төслийн талаар харамсалтай нь буруу мушгин гуйвуулсан мэдээллийг зориуд санаатай тарааж байна. Улсаа өр зээлэнд оруулах 2.8, бүр 3 тэрбум долларыг авах гэж байна гэж иргэдийнхээ бухимдал тос нэмж өрдөн хагалан бутаргах, ажлыг гацаах сонирхлоор мэдээлэл түгээж байгаа нь иргэдийг төөрөгдүүлсэн ажиллагаа юм. Бид урагшлах уу, ухрах уу.
Нийслэл хотод хөнгөн галт тэргээс гадна метро ч хэрэгтэй BOT ч хэрэгтэй, хурдны зам ч барих хэрэгтэй бүгд их зардал шаардана. Манай хот чинь том хот болчихсон. Энэ бүр ужгирсан асуудлыг тодорхой цаг хугацаанд дэс дараатай шийднэ. Мэдээж бид хотуудын алдаа сургамжийг харж байгаа. Аль болох хотын бөөгнөрөлөө задлах байдлаар ажиллана. Засгийн газрын энэ удаа оруулж буй хөнгөн галт тэрэгний шугам бол Нисэх Яармагаас Сансарын төв хүртэл. Үүнд Засгийн газрын 500 гаруй сая долларын баталгааг УИХ-аар батлуулах юм. Энэ нь шууд зээл биш бөгөөд олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих юм. Одоо энэ төсөл эхэлбэл 2024 онд туршилт эхэлж, 2025 онд бүрэн ашиглалтад орж ажилласнаар өөрөө байнга орлого олж, төлбөрөө төлж эхэлнэ. 3 цаг түгжрээд гацаад сууж байх уу, 3, 5 минут яваад орох боломжтой тогтмол цагт байнга явдаг нийтийн тээврээр үйлчлүүлэх үү гэдэг хэнд ч ойлгомжтой сонголт…Хулгай хийж, буруу бодлого явуулж улсаа өрөнд хийх гэсэн ажил энэ төслийн ажил огт биш. Нийслэлчүүд монголчуудад ашигтай том төсөл. Итгэх итгэхгүйгээ яриад улсын өр зээлээр айлгаад иргэддээ зайлшгүй хэрэгтэй төслийг гацаах нь ялангуяа бүх шатанд манай эрх баригч намын бодлого, үйл ажиллагаанд таарахгүй. Төслийн хяналт эхнээсээ олон нийтийн хяналт дор явагдана.
Дүгнээд хэлэхэд, хамгийн хэцүү нь эхлэл гэдэг. Бид мэргэжлийн хүмүүстэй жил хагас тооцоо судалгаа нухаж, өмнө хийгдэж байгаагүй их ажлуудыг хийж байж бэлэн болгосон эхний шатны том ажил гараанаас гарах гээд УИХ-ын шийдвэрийг хүлээж байна. Нураах гацаах амархан. Босгох бүтээх тун хүнд. Биеийн амрыг бодвол том шийдлээ бус гар доорх шийдлээ яриад явж болно. Гэвч том шийдлээ дагуулж бусад шийдлүүдээ хамтатгаад шийдэх нь илүү үр дүнтэй алс хэтээ бодсон болно. 3 тэрбум долларын өр зээл огт үйлдвэрлэхгүй, бас улсаа ийм өр зээлээс аврагч хэн нэгний дүрд хэн ч тоглох хэрэггүй, өмнө нь түгжрэл бөөгнөрөлийг бууруулах талаар юу ч хийлгүй улсын сан хөмрөгийг барьж өр байнга үйлдвэрлэж байсан хүн л иргэдийг өр зээлээр айлган иргэдэд хэрэгтэй гол төслийг гацаах тухай ярих нь сайн санаа юу, юу вэ хэлэх юм алга… Надад дургүй байж болно, нийслэлчүүдийг хохироож болохгүй! Өөр талбарт бие биетэйгээ арсалдаж үзэлцэж болно. Улсын ажлыг гацаах байдлаар хэрэггүй" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
124.158.68.255
Сум бөх өрөөс айхгүй НДШ ийн мөнгийг зээлсэн. Одоо түүнийгээ өг. Бас ээж, дүү хоёроосоо циркийг аваад өг.
Хариулах103.57.95.83
Тэнэг бөх биелэхгүй төсөлд Хятадаас зээл авах гээд байгаа нь эрлийзүүдийн явуулга гэж харагдаад байна. Тэд энэ мэт тэнэг хүмүүсийг ашиглан улс орныг сөнөөх гэж байна.
Хариулах213.87.163.101
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах66.181.161.115
Үнэн тэнэг гар. Энэ тэнэг бөхийг зайлуулах хүч алга уу? Солиотой
Хариулах202.21.107.87
Энэ өрийг дахиад Хятадаас авна үр дүнгүй төсөл болно гадны барьцаанд орно шүү ухаан муутны үгэнд бүү ор
Хариулах103.57.93.122
чамаар Туул голоо самружларгүй ээ
Хариулах202.126.90.92
Өөрийг чинь улсын циркийн хувь заяаг эгнэгт өөрсдийн талд шийдэх гэж хотын төсвөөс хумсалж банкин дахь олон тэрбумын өрөө дарах гэж их хурлын гишүүнээс татгалзаж хотын мээр болсонг бүгд мэдэж бгаа шүү дээ.
Хариулах202.21.108.151
Том төсөлөөс том л юм унагаах гэсэн ...байдаггүй ээ Хүрэлбаа чинь та нарыгаа мэдэхтэйгээ ш дээ гээд байна ш дээ
Хариулах103.212.116.111
LPT гэж юу гэж байгаагаа тайлбарла худлаа лаг лаг солиорно.тоо ч мэдэхгүй эргүү толгой сүр сүр юм цээжилж байгаад дэмиирэх юм.Улаанбаатарынхаа дундуур завьтай зугаалах гэж зүүдээд гэсэн үү. Машиныхаа замыг засаж чадаагүй байж усан зам хий хараад байгаарай бөхцөнрөө
Хариулах64.119.17.26
Юу гэдгийг мэдэхийг хичээгээд дараа нь дуугарвал яасийн
202.126.90.124
түгжирлийг бууруулах олон арга байна. Буруу жолооны хүрдтэй хуучин машин хилээр оруулж ирэхийг хорчих. Хот хоорондын тээврийн автобус, орон нутгаас хотруу орж , гарч буй машины татвар хураамжийг нэмчих. Орон нутгаас шилжин ирэгсэдийг УИХ хууль гаргаад ҮХ-ын заалтын дагуу хорьчих. МУИС, ТИС,АУДС-ын салбарыг орон нутагт бий болго. ХААДС-ыг хотоос гарга. Орон нутагт хүн амьдрах боломжийг хоттой адил нөхцлийг бүрдүүл.
Хариулах192.82.77.78
Гадаад өрийг одоо яагаад ч нэмж болохгүй !!! Тэгээд ч ялгаагүй нийтийн тээвэр !!! Машинаа орхиод, автобусанд суухгүй байгаа хүмүүс тулгуурgy замтай нийтийн унаанд суух уу ? Олон юм ярилгүй Үндэсний Хөрөнгө оруулалтын банк гэгчдээ улсаас авсан ЗЭЭЛЭЭ ТӨЛ !!! Циркийг буцааж улсад өг !!!
Хариулах192.82.78.197
Mashin autobus 2-n Hurd adilhan bolhor suuhgui baigaag olj haranguing bn daa
202.21.107.124
Өр зээлээс айлгүй яахав днэ эхлээд өөрийнхөө тэрбумаар нь авсан зээлээ төлчих энэ албан тушаалд очсоноос хойш тодорхой иргэдэд ээлтэй юу хийв тэгвэл эхлээд тайлангаа тавиарай . Өрийэ зээл андөр байхад улсын төсвиын жилийн хэмжээний өр тавиад эргээд яаж төлөх өө тодорхой иргэддээ тайлагнаарай
Хариулах