Д.Ганбат: МАН засаглах жилүүдэд өрийн асуудал хүндэрсэн, Хятадын эрхшээлд орох улсын нэгээр Монгол нэрлэгдсэн

Х.Есү
2022/04/25

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар "Төсвийн тухай хууль", "Хэмнэлтийн тухай хууль" зэрэг гурван асуудлыг хэлэлцжээ. 

Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат:  "Төсвийн тодотгол, төрийн хяналтын тухай хуулийн талаар хэлэлцлээ. 2022 оны төсөв бараг гуравдахь удаагаа орж ирж байна. Төсвийн асуудалд АН-ын бүлэг байр сууриа илэрхийлсээр ирсэн. "Нүүрсний хэмжээ тооцоог их тавьсан байна. 38 сая тонн нүүрс экспортолно гэсэн байна. Үүнийгээ хийж чадах уу" гэх асуудлыг хэлээд байхад энэ чигээрээ зүтгээд байсан. Гэтэл өнөөдөр үнэнд гүйцэгдэж байна. Энэ маягаараа төсөв хэдэн удаа орж ирэхийг хэлж мэдэхгүй байна. Гол нь бүх зүйл хуулийн дагуу явах ёстой. Хуулиараа төсөв тодотгох хэд хэдэн заалт бий. Гэтэл энэ удаагийн төсвийн тодотгол энэ заалтуудын алинд ч хамрагдахгүй байна. 

Төсвийн хэмнэлтийг дэмжиж байгаа. Гэхдээ хандлага нь буруу байна. МАН зургаан жил засаглахад өрийн асуудал маш хүнд болсон. Хятадын эрхшээлд орох 4-5 улсын нэгээр манай улс тодорчихоод байгаа.

Нийслэлийн түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий хөнгөн галт тэрэг буюу LRT гэх энэ том, төсөл хөтөлбөрт хотын иргэдийнхээ саналыг авах хэрэгтэй. Мөн хотын иргэд нь хотын даргаа сонгодог байх нь зөв. Хотын мэр нь зоригтой бодлого хэрэгжүүлдэг, чаддаг хүн байвал ажил явуулахад дөхөмтэй" гэлээ. 



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.144.35
    2022/04/26

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.160.88
    2022/04/26

    heree hereenihee hariig gaihaj gene .ardchilliin tur barij bhad tabisan uriig darah gj zoboj bna .mun ardchilliig bodbol hugshchuuliin uriig darsan gerel tsahilgaani unegui bolgoson urd orolgui yah bee dee

    Хариулах
  • 202.55.188.124
    2022/04/25

    ан ман 2 аа адилхан хулгай хийнэ луйвар хийнэ худлаа шаана хэрээ хэрээнийхээ харийг гайхаваа ганбатаа

    Хариулах
  • 202.126.89.160
    2022/04/25

    Адилхан сданууд идэх луйвардах хулгайлахаас өөр юу хийсэн бэ ан ман 2 лалрын нам нэртэй бүлэн өлөн хулгайчууд!!!

    Хариулах
  • 124.158.69.219
    2022/04/25

    МАН бараг зуун жил Төр барьж байна. Ерөөсөө эрүүл ажиллаж чадахгүй юм, сонгогчид бас эрүүл бус, сонгуулийн систем нь, намын тухай хууль нь бас эрүүл бус учраас ингэж заваарч байна.

    Хариулах
  • 202.126.90.113
    2022/04/25

    Ганбат л ярьж бга болохоос бас ч гэж үнэн шүү

    Хариулах
    • 202.9.40.126
      2022/04/25

      Байнга л үнэн ярьдаг