Ч.Ундрам: LRT төсөл дээр улс төрийн зориг гаргах хэрэгтэй

Өчигдөр 13 цаг 56 минут

УИХ дахь намын бүлгүүдийн хурлаар хөнгөн галт тэрэгний төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн. 

Уг төсөлтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Хотын түгжрэл бол Улаанбаатар хотын номер нэг асуудал мөн. Үүнийг шийдэхгүй бол ААН, иргэд маш их хэмжээний хохирол амсаж байна. Энэ бол зөвхөн нийслэлийн ард иргэдийн асуудал биш.


Ажлын хэсэг бол гэнэт энэ санааг дэвшүүлсэн юм биш. Судалгаа шинжилгээ хийгээд гаргаж ирсэн энэ төслийг бид дэмжих хэрэгтэй гэж үзэж байна. 

Бид зоригтой хөдлөхгүй бол хэдий хүртэл болох юм уу, болохгүй юм уу гэж хойшоо суух вэ. 
Санхүүжилтийн хувьд Засгийн газрын баталгаа гаргах юм билээ. 580 сая ам.доллар орчмын баталгаа гаргаад БНХАУ-ын мэргжлийн компаниудын гаргасан ТЭЗҮ-н дагуу бариад өгнө.

LRT-р үйлчлүүлсэн иргэд тодорхой хэмжээний мөнгө төлөөд үйлчлүүлнэ. Тэгэхээр төлөгдөөд явах бүрэн боломжтой гэж үзэж байгаа. 

Тэгэхээр улс төрийн зориг гаргах шаардлагатай юм уу л гэж бодож байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.144.35
    Өчигдөр

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 202.21.109.60
    Өчигдөр

    Buy tsementiig mongoloos avch, tulguuriig zuvhen mongoliin tuslan guitsetgegch kompani barih hatuu nuhtselteigeer "sprig gargaj" bolohgui yum daa

    Хариулах
  • 202.21.109.60
    Өчигдөр

    Udert 93000 hun zorchino gedeg chino 28000 Prius hudelgeend oroltsohgui gevel tugjrel 10 huvi l buurch magadgui yum shigee Dugaariin hyazgaarlaltaar 50000 mashin udert zogsch baigaa biz dee

    Хариулах
  • 66.181.160.98
    Өчигдөр

    Ундрам гишүүнээ,! МУИС-ийн багш нар нэг, нэг сургалтын төв, төрийн бус байгууллага байгуулаад захиалгаар сургалт хийн А3 гэрчилгээ олгож, захиалгаар сургасан хүмүүсээр тэндэрийн үнэлгээний хорооны гишүүдийг бүрдүүлж орон нутаг, Төрийн Тэндер, Худалдан авалтыг будилантуулаад удаж байгааг анхаараарай.

    Хариулах