21 зорчигчтой автобус онхолдож, нэг хүн нас баржээ

С.Гандэлгэр
2022/04/27

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Наран багийн “Цагаан гол” гэдэг газар автобус замын хажуу руу онхолдож, нэг хүн нас барсан байна. Тодруулбал, Улаанбаатар хотоос Ховд аймгийн Цэцэг сумын чиглэлд 21 зорчигчтой зорчиж явсан KLQ6898 загварын автобус онхолдож, зорчигч нас барсан хэрэг гарчээ.

Энэ тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 05:00 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчид очсон бөгөөд цогцсыг гаргахаар ажиллаж байгаа юм байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.153.221
    2022/04/28

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 202.9.40.189
    2022/04/28

    Удаа дараа ийм осол эдний байгууллагад гарч байна Энэний түрүүнд бас ажилчидтай явсан овтобус нь Жолооч нь үүргэлсэний улмаас замын хажуу руу унасан осол болж байсан Ажилчидын аюулгүй байдалаа бодоод хол газар ОНГОЦ нисгэх хэрэгтэй бусд хол газар ажилладаг ажилчтай кампани нисээд болоодл байна ХАТУУ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ

    Хариулах