Эдийн засаг хүндрэлтэй, инфляцийн төвшин 15 хувьд хүрсэн. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөж, ард иргэдийн амьдрал доройтож байна.
Засгийн газрын зүгээс төсөвт тодотгол оруулах, төрийн хэмнэлтийн хууль, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг барих хууль санаачлан УИХ-д өргөн барьсан.
УИХ, ЗГ-ын харъяа байгууллагууд ч зардлаа хэмнэх, том оврын машин хэрэглэхгүй байх зэрэг тодорхой хэмнэх ажлаа эхлүүлээд байгаа. Тэгвэл дунд шатны байгууллагууд нь эдийн засаг хүндрэлтэй цаг үед нэн хэрэгцээ шаардлагагүй төсөл, хөтөлбөр, зөвлөх үйлчилгээний тендер зарласаар байна.
Үүний нэгэн жишээ бол Харилцаа холбооны зохицуулах хорооноос сэтгэл ханамжийн судалгаа хийх зөвлөх үйлчилгээ авах тендер зарласан байна. Үүний нийт төсөвт өртөг нь 50 сая төгрөг бөгөөд "Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн зохицуулалтын үйл ажиллагааны талаар сэтгэл ханамжийн судалгаа хийх зөвлөх үйлчилгээ" гэх агуулгаар тендер зарлажээ.
Энэ мэтээр төрийн байгууллагууд зөвлөн туслах үйлчилгээ, судалгаа, шинэ тавилга авах гэх мэт агуулгаар татвар төлөгчдийн мөнгийг зарцуулсаар байна. Дээд шатандаа хэмнэнэ гэж хэлж байгаа ч бодит байдал дээр их бага хэмжээгээр нэн хэрэгцээ шаардлагагүй зүйлсэд мөнгө зарсаар байгаа нь "хэлэх өөр хийх өөр" гэдгийн нэг жишээ биз
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.153.221
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах