Зайсан, Хүүш, Нүхт, Богинын аманд иргэдэд зориулсан амралт чөлөөт цагийн бүс байгуулахаар болжээ

С.Гандэлгэр
2022/04/27

Иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх амрах, зугаалах цэцэрлэгт хүрээлэнг байгуулах боломжтой газрын судалгааг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас хийж дууссан байна.

Тус яамнаас дараах газруудын байршлыг олон нийтэд нээлттэй танилцуулж байгаа аж. 

Богдхан уулын дархан цаазат газарт нийт дөрвөн байрлалд 11 га газрыг төлөвлөжээ. 

  1. Зайсангийн аманд - 1.8 га
  2. Богинын аманд - 5.1 га
  3. Хүүшийн аманд - 2.2 га
  4. Нүхтийн аманд - 1.9 га газар БОАЖЯ хувийн хэвшил, олон улсын байгууллага, дүүрэгтэй хамтран санхүүжилт босгохоор ажиллаж эхэлсэн байна.

Уг газруудыг БОАЖЯ нэр дээрээ байлгах бөгөөд зөвхөн иргэдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн, амралт чөлөөт цагийн бүсийг байгуулах аж. Цаашдаа тухайн бүсүүдийг улс орон даяар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.153.221
    2022/04/28

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 124.158.70.123
    2022/04/27

    тэр заваан богд хан амралт гэх шавар балгас чөтгөрийн гэрүүдийг чөлөөлж аялал зугаалгын ард түмний бүс болгоочээ

    Хариулах
  • 202.126.89.53
    2022/04/27

    Бусад бүх амуудыг хүн алхахаар болгож хашааг нь нураа

    Хариулах