Н.Алтанхуяг: Есөн жилийн өмнөх Засгийн газрын тогтоолоор яллана гэнэ, гуя дагаж хүзүү гэдэг шиг л юм болж байна

2022/04/27

Прокуророос яллагдагчаар татагдаж, бүрэн эрхээсээ түтгэлзэж магадгүй Н.Алтанхуягаас тодрууллаа. 

Н.Алтанхуяг: "Есөн жилийн өмнө Ерөнхий сайд байхад гаргасан Засгийн газрын шийдвэрээр буруутгаж яллагдагчаар татаж байгаа юм байна. Мөн Засгийн газрын хуралдааны дэг зөрчсөн гэнэ. Ерөнхий сайд хүн Засгийн газрын хуралдааны материалыг бүрдүүлдэггүй. 

ЗГХЭГ-ын дарга гэж хүн бий. Тэгэхээр энэ бол улстөрийн л асуудал байна. Өмнө нь би АТГ-т очихдоо Хөтөл, Кью эс си юм байх гээд очсон чинь есөн жилийн өмнө гаргасан замтай холбоотой шийдвэр байна. Улсад ашигтай үйлдэл байсан. 

Ер нь зохион байгуулалттай ажил болж байна. Гуя дагаж хүзүү гэдэг шиг л юм болж байна. Олон юм ярьдаг учраас дуугүй болгоё гэж бодож байх шиг байна. Халдашгүй байдлын дэд хороо асуудалд нухацтай хандах байх" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.153.221
    2022/04/28

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах